Налайх, Тэрэлж чиглэлийг зорих иргэдэд замын цагдаагийн газраас дараах мэдээллийг гаргалаа.
"Өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны өдөр АСЕМ-ын зочид, төлөөлөгчид зорчих үед Налайх, Тэрэлж чиглэлийн замыг түр хугацаанд цагдаагийн зохицуулалтаар хэсэгчлэн хаах болсон байна.
Хөдөлгөөнийг түр хаасан үед цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу" гэжээ.