Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалт зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш, сондгой тоогоор төгссөн авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулсан.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн хуучин журмаараа хөдөлгөөнд оролцох юм байна. Харин зарим орны төрийн тэргүүн, зочид төлөөлөгчдийн албан ёсны айлчлал үргэлжилж байгаа учраас тодорхой чиглэлд хязгаарлалт хийх аж. Иймд цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, Замын хөдөлгөөний дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.