Ази-Европын парламентийн дээд түвшиний 11 дүгээр уулзалттай холбогдуулан томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарийг өөрчилсөн. Тэгвэл өнөөдрөөс эхлэн амарч байсан томоохон зах, худалдааны төвүүд ажиллаж эхэлнэ.
Тухайлбал, “Хүчит шонхор” худалдааны төв, “Хархорин худалдааны төв” өнөөдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Харин “Нарантуул” худалдааны төв энэ сарын 20-нд буюу ирэх лхагва гарагаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.