Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд гол ус бараадаж амарч зугаалах явдал ихэсдэг. Тэгвэл иргэдийн амарч зугаалж буй газруудад хулгайн хэрэг ихээр бүртгэгдэх болжээ. Тэр дундаа голын эрэг орчмооор амарч байгаа иргэдийн эд зүйл алдагдах дуудлага цагдаагийн байгууллагад ирсээр байгааг сэрэмжлүүлж байна.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн 11-р хороо "07-р сарын 17-ны 19:00-19:30 цагийн хооронд Туулын гүүрний зүүн талд автомашинаасаа эд зүйл алдлаа" гэсэн мэдээллийг авч шалгахад Баянзүрх дүүргийн 23-р хороонд суух М /эр.62н/-ын "Toyota camry" автомашины онгорхой хаалгаар Орхон аймаг Баян-Өндөр багт суух Э /эр.42н/ гэгч бусадтай бүлэглэн бичиг баримт, хувцастай хүрэн өнгийн цүнх, "Samsung note-3" гар утас хулгайлсныг илрүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.
Налайх дүүргийн 1-р хороо "Туул голын гүүрний хажууд автомашинаас эд зүйлээ алдлаа" гэсэн мэдээллийг 07-р сарын 17-нд авч шалгахад: СБД-17 хороонд суух Г /эр.34н/-ийн "Honda CRV" автомашины цонхыг хагалан "Wiva", "Samsung" гар утас тус бүр 1ш, 45,000 төгрөг зэргийг Баянзүрх дүүргийй 11 хороонд суух О нь /эр.18н/ бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.