Өнгөрсөн амралтын хоёр өдөр Улаанбаатар хотын цагдаагийн газарт 4137 хэрэг зөрчил бүртгэжээ. Үүний дийлэнх нь буюу 1020 нь зөрчлийн шинжтэй, харин 422 нь согтуурсан, 136 зам тээврийн осол, гэмт хэргийн 72 хэрэг бүртгэсэн байна.
Үүнээс гадна амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд Туул голын орчимд байхдаа сэрэмжтэй байхыг санууллаа. Учир нь өнгөрөгч амралтын өдөр л гэхэд Туул голын орчимд амрах үедээ эд зүйлээ хулгайд алдсан хоёр ч дуудлага иржээ. Тиймээс иргэдийг гол усны дэргэд амралт зугаалганд явахдаа эд зүйлдээ хянуур сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Тэгвэл АСЕМ-ын дээд түвшний уулзалтын өдрүүдэд зам тээврийн ослын 149 дуудлага Замын цагдаагийн газарт иржээ. Үүнээс 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн байна. Мөн энэ өдрүүдэд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн явдал тав гарчээ. Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 114 жолоочийг илрүүлсэн байна. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Зил-555 маркийн автомашин онхолдон шатаж 37 настай эрэгтэй Б амиа алдаж, гурван хүн гэмтжээ.
Мөн Товчооны замд T.Raum, T.Prius, H.Verna маркийн автомашинууд мөргөлдсөний улмаас зургаан хүн гэмтсэн байна. Энэ дунд бага насны хүүхэд ч байжээ.
У