Монголын уяачдын баяр, Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-7” уралдаан долдугаар сарын 24-нд Хүй долоо худагт болно.
“Их хурд-7” болон Монголын хурдан хүлэг шалгаруулах уралдааны морьдыг долдугаар сарын 23-нд бүртгэж, дугаар олгох ажээ.
Дашрамд өгүүлэхэд "Их хурд" үеэр Ерөнхийлөгчийн нэрэмжит Монголын хамгийн хурдан хүлэг шалгаруулах уралдаан зохион байгуулагдах юм. Уг уралдаанд морьдын үүлдэрлэг байдал, нас харгалзахгүйгээр уралдуулдаг уламжлалтай билээ.