Хөвсгөл аймагт бага насны хүүхэд буун суманд оногдож амиа алдсан золгүй хэрэг гарчээ.
Тодруулбал, энэ сарын 16-ны өдөр тус аймгийн Түнэл сумын Ёлгос гэх газарт зургаан настай хүү буугаар оролдож байгаад сум алдсан байна. Энэ үед ойролцоо байсан гурван настай эмэгтэй дүү М нь тухайн суманд оногдож амиа алджээ.
Хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт шалгаж байгаа юм байна.