Сүүлийн үед бага насны хүүхдүүд ахуйни хэрэглээний газ үнэрлэж мансуурах хэрэг гарсаар байна.
Тодруулбал, Өчигдөр СХД-18 “Гал унтраах 26-р ангийн хажууд хоёр хүүхэд шингэрүүлсэн хий үнэртээд нэг хүүхэд нь ухаангүй байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага авч шалгахад...... байрны ... тоотод суух Ц /эр.16н/ нь ил харагдах гэмтэл шархгүй нас барсан, хэргийн эд мөрийн баримтаар БНХАУ-д үйлдвэрлэсэн шингэрүүлсэн хийн сав 2 ширхэгийг хураан авч, хэргийг тус дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Энэ мэтээр өсвөр насны хүүхдүүд буруу зүйлд уруу татагдах, ахуйн болон мансууруулах төрлийн бодистой холбоотой элдэв зүйлсийг үнэрлэж, хэрэглэж, донтож мансуурч байгаад эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амиа алдах харамсалтай хэргүүд гарсаар байна. Тиймээс эцэг эхчүүд өсвөр насны хүүхэддээ тавих анхаарлаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.