Улсын хэмжээнд 2016 оны эхний хагас жилд 14962 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 107 хэрэг буюу 0.7 хувиар өсчээ. Өмнөх оны мөн үеийнхээс нийт гэмт хэргийн тоо нэмэгдэхэд өмчлөх эрхийн эсрэг (493), хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг (207) зэрэг гэмт хэрэг өссөн нь голлон нөлөөлөв. Бүртгэгдсэн гэмт хэрэг 2016 оны 6 дугаар сард 2758 болж, өмнөх сарынхаас 8 хэрэг буюу 0.3 хувиар буурчээ. Сэжигтэн нь тодорхойгүй байсан 8259 хэргийн 4978 буюу 60.3 хувийнх нь холбогдогч нь тогтоогдож, яллагдагчаар татагдсанаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс 3.2 пунктээр, нийслэлийн хэмжээнд 4.1 пунктээр өссөн байна. Хүүхэд оролцсон гэмт хэрэг 2016 оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 77 буюу 14.0 хувь, эмэгтэй хүн оролцсон хэрэг 61 буюу 3.2 хувь, бүлэглэн үйлдэгдсэн хэрэг 169 буюу 13.8 хувь, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 122 буюу 4.1 хувиар буурчээ. 18, түүнээс дээш насны 10000 хүнд ногдох гэмт хэрэг 2016 оны эхний хагас жилд улсын дунджаар 77 болж, өмнөх оны мөн үеийнхээс 2 буюу 2.7 хувиар нэмэгдсэн байна.
Гэмт хэргийн улмаас 5690 хүн гэмтэж, 413 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеийнхээс гэмтсэн хүн 54 буюу 1.0 хувиар нэмэгдэж, харин нас барсан хүн 100 буюу 19.5 хувиар буурсан байна.