Монголын улаан загалмайн нийгэмлэгээс Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэдэд хүргэх хандивыг Улсын Онцгой комисст хүлээлгэн өглөө.
МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Бид нөөц бололцоондоо тулгуурлан гамшигт нэрвэгдсэн иргэддээ тусламж олгосоор байна. Одоогийн байдлаар хохирлын нарийвчилсан судалгааг аймаг орон нутгаас гаргаж ирүүлэхийг хүлээж байна.
Судалгаа ирсэн тохиолдолд Олон улсын Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоонд төсөл бичиж, хандив тусламж татахаар төлөвлөж байгаа” гэв. Өмнө нь аймгийн Улаан загалмай нийгэмлэгийн нөөцөөс 100 хөнжил, 100 гудсыг гамшигт нэрвэгдсэн иргэдэд олгосон бөгөөд энэ удаад 100 хөнжил, 100 гудас, 100 усны савыг өгөхөөр болсон байна.