Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Төрийн тахилгат хайрханууд

2016-7-23
0
ЖИРГЭХ

Төрийн тахилгат хайрхануудыг тахих ёслол таван жилд нэг удаа болдог. Энэхүү уламжлалын дагуу Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыг тахих ёслол өчигдөр боллоо. Харин Сутай хайрханыг тайх ёслол маргааш буюу долдугаар сарын 24-ний өдөр болно.

 

Тахилгын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 85 дугаар зарлигаар батлагдсан "Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам"-ыг баримтлан явуулах аж.

 

Сутай хайрханыг тахихдаа Говь-Алтай аймгийн талаасаа авирах юм байна. Иймээс төрийн тахилгат хайрхануудыг тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос гадна Завхан, Говь-Алтай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, нутгийн удирдлага оролцох аж. Тэгвэл төрийн тахилгат хайрхануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

 

Алтай таван богдыг 2012 онд Төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг удаа тахихаар болжээ

 

Монгол Алтайн нурууны Алтай Таван Богд уул нь Монгол улсын хамгийн өндөр уул. Энэ ч утгаараа Монгол орны дээвэр хэмээгддэг. Таван Богд уул нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Улаанхус сумдын заагт оршдог.

 

Таван Богд уул нь таван үндсэн оргилтой ба Монголын хамгийн том гурван мөсөн гол болох Потанины мөсөн гол, Александрын мөсөн гол, Гранегийн мөсөн гол Таван Богдод оршдог. Эдгээрээс хамгийн том нь Потанины мөсөн гол бөгөөд 14 орчим км урттай.

 

Анхлан 1956 онд Монголын уулчид авирч түүнээс хойш 700 гаруй уулчин авирсан ба гадаад дотоодын уулчдын авирах дуртай уул болоод байна.

 

1996 онд Алтай Таван Богд уул, Хотон, Хурган, Даян нуур, Ховд, Хар салаа, Цагаан салаа, Сонгинот, Ёлт зэрэг голуудын ай савуудыг хамруулан Алтай Таван Богдын байгалийн цогцолборт газар хэмээн улсын хамгаалалтанд авсан. 2012 онд Алтай Таван Богд уулыг Төрийн тахилгат уул болгон 4 жилд нэг удаа тахихаар болсон билээ.

 

Алтан Хөхий хайрхан уулыг 1760 оны үеэс ихэс дээдсийн зарлигаар тайн тахиж ирсэн уламжлалтай

 

Алтан Хөхий хайрхан нь Ховд аймгийн Мянгад сум, Увс аймгийн Өмнөговь, Өлгий сумын нутгийг дамнан 60 мянга орчим га нутгийг хамарсан үзэсгэлэнт байгалтай, баруун аймгуудын олон ястнуудын шүтээн болсон уул юм. Энэ уулыг 1760 оны үеэс ихэс дээдсийн зарлигаар тайн тахиж ирсэн уламжлалтай болохыг түүх сударт бичиж үлдээжээ.

Эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, уул усаа шүтэн дээдэлдэг өвгөдийн заншлыг уламжлан баруун монголчуудын шүтээн болсон Алтан Хөхий уулыг Төрийн тахилгатай болгох Ерөнхийлөгчийн зарлиг 2012 онд гарснаас хойш энэ уулыг тахих болсон.

 

Алтан Овоо 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог Төрийн тахилгат уул болгосон байна

 

Алтан Овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог 1354 м өндөр унтарсан галт уул. Мөн Дарь-Овоо, Алтан Дарь Овоо хэмээн нэрлэдэг.

Галт уулын шовгор хэлбэр нь эвдрээгүй үлдсэн. Галт уулсын хүрмэн чулуу их. Амсар нь баруун хойшоо сэтэрч урсчээ. Харьцангуй өндөр нь 100м боловч аль ч талаасаа их алсаас (60км-ээс) сүр бараатай харагддаг сайхан галт уул. Алтан Овоо уулыг бүр 1700-аад оноос нутгийн тахилгатай болгосон бөгөөд 1913 оноос төрийн их тахилгатай болгосон Монголын их тахилгатай уулсын нэг юм. Энд орших хүн чулуудыг 1998 онд улсын хамгаалалтад авчээ. 2004 онд ерөнхийлөгчийн зарлигаар Дарь-Овоог Төрийн тахилгат уул болгосон юм.

 

Богд Хан уул 1996 онд ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч байв

 

Богд Хан уул нь 1778 онд Богд хаант Монгол Улсын үед дархлагдаж байсан, дэлхийн хамгийн анхны Дархан цаазат газар юм. Богд Хан уулыг УИХ-ын 1995 оны 26 дугаар тогтоолоор Богд Хан уулыг дархан цаазат газар хэмээн нэрлэж, 1996 оны 05 дугаар сард ЮНЕСКО-оос Дэлхийн шим мандлын сүлжээнд оруулах шийдвэр гарч, 1997 онд гэрчилгээг олгож байжээ.

 

Бурхан Халдуныг 1995 онд Төрийн тахилгат уул хэмээн нэрлэжээ

 

Бурхан Халдун уул нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт Хэрлэн голын баруун талын нэгдүгээр цутгал гол болох Богдын голын эхэнд хойд өргөрөгийн 48045ґ43”, зүүн уртрагийн 109000ґ30”-ын солбицолд, д.т.дээш 2361.5 метрийн өндөрт оршдог.

 

Бурхан Халдун уулыг Хиад боржигны өвөг Бодончарын үеэс тахиж, Чингис хааны үед Хамаг Монголын хийгээд Монголын их эзэнт гүрний Сүлд уул болгон тайж байжээ. 1227 онд Их хааны шарилыг Хэнтий нурууны өвөрт Их өтөг гэдэг газар тээж авчран онголоод урианхан мянгатын ноён Удачи ноёноор Их хоригийг хамгаалуулж байсан байдаг.

 

1995 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, 2004 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2009 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар тус тус зарлиг буулган Бурхан Халдун уулыг Төрийн тахилгат уул хэмээн нэрлэж, уулын тэнгэрийг тайх төрийн ёслолыг дөрвөн жилд нэг удаа үйлдэж байхаар болсон. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-ийн дэлхийн соёлын өвд бүртгүүлэх санал боловсруулан хүргүүлэх тухай зарлиг гаргасан.

 

Бурхан Халдун уулын төрийн тахилгын ёслолыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төр, засгийн болон орон нутгийн удирдлагууд, уул усаа бахдан шүтэж байдаг ард түмэн уламжлалт тайлгыг үйлдсээр байна.

 

Говь Гурван сайхан хайрханыг 2012 оноос Төрийн тахилгат хайрхан болгожээ

 

Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 180 километр цувран үргэлжилсэн хэд хэдэн нуруунаас тогтох Баруунсайхан, Дундсайхан, Зүүнсайхан хэмээх 3 том нуруу. Гурвансайхны нурууны хамгийн өндөр нь Зүүнсайхан уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2846 метр юм.

Энэхүү байгалийн цогцолборт газрын нэгээхэн хэсэг Зүүн Сайхан Ууланд байрлах мөсөөр хучигдсан хөндий Ёлийн амыг хамгаалахаар анх 1965 онд улсын тусгай хамгаалалтад авчээ. Манай орны томоохон байгалийн цогцолборт газарт ордог. 

 

1993 онд Монгол Улсын Их хурлаар тус байгалийн цогцолборт газар нутгийн хэмжээг Хонгорын элс, Палентлогийн олдворуудын нутаг Нэмэгт, Хэрмэн цав, Зулганай голын хөндийг хамруулан өргөтгөсөн. Хонгорын элс ойролцоогоор 160 гаруй км урт үргэлжилдэг нь Азидаа хамгийн урт элсэн манханд тооцогддог. 

 

Төрийн их хүндэтгэл, ёслол тайлгын ажиллагаа нь  “Монгол туургатны үүрдийн их шүтээн Монгол Алтайн нурууны үргэлжлэл Говь гурван сайхан хайрханы оргил Их тахилгат хэмээх энэхүү хайрханыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 153-р тоот зарлигаар Төрийн тахилгат хайрхан болгож, таван жил тутамд тахиж байхаар тогтсон билээ.

 

Хан-Хөхий хайрханыг 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ

 

Ханхөхий нурууг 2205 ам километр талбайгаар, Хяргас нуур орчмыг 3320 ам километр талбайгаар 2000 онд улсын тусгай хамгаалалтанд авчээ. Ханхөхийн нуруу нь цөлийн хээрийн бүс нэмэгдэх үйл явцыг хязгаарладаг экологийн тэнцвэрийг хадгалахад  чухал ач холбогдолтой газар юм. 

Хангайн нурууны баруун хойд залгаа болж оршино. Оргил нь Дуулга уул бөгөөд далайн төвшнөөс дээш 2928 метр өндөр. Ханхөхий уул нь ой мод, ус, гол элбэгтэй томоохон уул бөгөөд Увс аймгийн Зүүнхангай, Өвөрхангай, Цагаанхайрхан сумын нутагт оршдог. Ханхөхийн нуруу нь их нууруудын хотгорлуу түрж орон Увс болон Хяргас нууруудын хотгорыг заагладаг. 

 

Богд Очирваань Отгонтэнгэр хайрханыг монголчууд эртнээс тахиж иржээ

 

Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна.

 

Отгонтэнгэр хайрханыг “Очирваань” бурхны орон буюу Богд Очирваань хайрхан хэмээн нэрлэх болсон нь Монгол дахь Буддын шашны гурав дахь их дэлгэрэлтийн үе буюу 1585 оны хавиас эхтэй. Очирваань бурхныг арван хангал дотроо төдийгүй бүх ядам бурхдын дунд гойд хүч чадлаараа нэрд гарсан тул “чадал хүч” хайрлагч хэмээн шүтэх явдал XVI зууны сүүлчээс монгол орноо үлэмж дэлгэрсэн байна. Түүнчлэн Очирваань бурхныг “Монголыг даасан ядам” гэж эрхэмлэн үздэгтэй холбоотой Отгонтэнгэр уулыг “Очирваань бурхны орон” гэх буюу эзэн нь “Богд Очирваань” гэж монголчууд билэгшээж тайж шүтсээр ирсэн уламжлалтай.

 

Монголчууд эрт дээр үеэс газар дэлхийг бие цогц болгон “эх газар” хэмээн нэрлэж шүтээн болгож уул хайрханыг тахилгын орон болгон дээд тэнгэрийг “шүтээн эзэн” хэмээн тахин шүтсээр ирсэн нь уулын эзэн лус савдаг, хан тэнгэртээ өргөл даатгалаа өргөж тэр жилийн буян заяаг даатгадаг зан үйл уламжлагдсаар ирсэн. Буддизм дэлгэрснээс хойш “тэнгэр тайх” бөөгийн зан үйлийг хэлбэрийн хувьд төдийгүй агуулгын хувьд таацуулан өөрийн өвөрмөц нийлмэл зан үйлийг бий болгоод “уулын тэнгэр тайх” тайлга нь төр, шашны хосолмол хэлбэрийн ёслол болон бидэнд уламжлагджээ. Тайлгат уулсыг бурхны орон гэж үзээд Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон” гэж шүтсээр ирсэн байна.

 

2008 онд Сутай хайрханы анхны тахилгыг хийсэн байна

 

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Их овоог төрийн тахилгатай болгож 2008 онд анхны тахилгыг хийсэн байна.

 

Цаст Гималайн уулсаас тасарч Алтайн нурууны нэгээхэн хэсэг, Баатар хайрхан уулын зүүн хэсэгт хүй цөглөн урган тогтсон хэмээн эртний домогт өгүүлдэг. Эрт цагт Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байснаас улбаалан Сутай хайрхан уул гэж нэрлэдэг болжээ. Эрт цагт хүмүүс уг уулнаас зэрлэг үхэр буулган гаршуулж, сүүг нь саан ахуй амьдралдаа хэрэглэдэг байснаас үүдэн Сүүтэй уул хэмээн нэрлэдэг байсан гэх домог тайлбар бий. 

 

Сутай хайрхан уулын ихэнх хэсэг нь Говь-Алтай аймгийн нутагт оршдог боловч цаад талаараа Ховд аймгийн Дарви, Цэцэг сумын нутагт хаяагаа тэлж тогтсон хайрхан юм. Хан буурал Алтайн хамгийг тольдогч арван гурван мөнх цаст оргилын нэг нь Сутай хайрхан уул юм.

 

Суварга Хайрханыг 2007 онд ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгожээ

 

Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт орших Суварга хайрхан уул нь далайн түвшнээс дээш 3117 метр өргөгдсөн. Хангайн уулархаг мужид багтах уул юм.

 

Тус хайрхан нь хормойгоороо ой модоор хучигдсан, нүцгэн оройтой, ноён оргилоосоо доохно, уулын энгэр талдаа тунгалаг нууртай, завилаад сууж буй хүн шиг сонин тогтоц бүхий уул юм.

 

Нутаг усныхан болон ойр орчмын хүмүүс энэ уулыг эртнээс тахин шүтэж, эр хүн жил бүр ууланд гарч хийморио сэргээдэг эртний уламжлалтай. 2007 онд ерөнхийлөгчийн зарлигаар Суварга хайрхан уулыг төрийн тахилгат уул болгосон байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
Улаанбаатарт 23 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (89.18.199.204)
    hiih azhilgui hun neg bna aa boo udgan yum uu haashaa yum
    2016 оны 07 сарын 24 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    8 цаг 50 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    8 цаг 53 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    11 цаг 38 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    14 цаг 44 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    17 цаг 2 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    17 цаг 33 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    17 цаг 34 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    17 цаг 45 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    18 цаг 13 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    18 цаг 22 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    18 цаг 23 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    18 цаг 25 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    18 цаг 33 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    18 цаг 40 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    18 цаг 51 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    19 цаг 36 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    19 цаг 58 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    19 цаг 59 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК