Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сутай хайрханыг тайх ёслол боллоо

2016-7-25
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өчигдөр Сутай хайрханы төрийн тахилгын ёслолд оролцож, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ

 

“Сутай хайрханы тэнгэрийг тайх төрийн их тахилгад хүрэлцэн ирсэн түмэн олон иргэд ээ,

 

Та бүхэндээ дэлгэр зуны шидийн барилдлагат сайн өдрийн мэндийг айлтган дэвшүүлж, санасан гэгээн үйлс бүхэн тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн мэндчилье.

 

Төв Азийн атираат өндөрлөг – Монгол Алтайн нурууны үзэсгэлэн төгс байгалийн үлэмж чанарыг шингээсэн Сутай хайрханыхаа тэнгэрийг тайх төрийн ёслолыг гурав дахь удаагаа хийж, уулынхаа эзэн тэнгэр, лус савдгийг урин залж, аргадан тахиж байна. Бид өнөөдөр хайрхандаа өчлөө өчиж, сацлаа цацаж, хүсэл эгээрлээ бас даатгаж байна.

 

Монгол түмний эртнээс үйлдэж ирсэн уулын тэнгэр тайх ёслол нь манай ард түмний орчлон ертөнцийн гүнзгий, далд чанадын зүй тогтол, жам ёсыг танин барьж, ухааран ойлгож, улмаар түүнд аж амьдрал, ахуй нөхцөлөө зохицуулж ирсэн гүн ухаан, ёс жудаг, заншил бэлгэдлийн цогц үйлдэл билээ.

 

Байгалийн жам хатуу гэж бидний өвөг дээдэс ярьдаг, хэлцдэг. Үнэхээрч тийм. Байгалийн шалгалт шүүлт хэцүү. Авахаа авдаг, өгөхөө өгдөг, ивээхээ ивээдэг, шийтгэхээ шийтгэдэг. Байгалийн хууль бас шударгуу. Үүнийг манай ард иргэд, малчин түмэн сайн мэднэ.

 

Иймээс байгаль бол хамгийн шударга шүүгч мөн гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Уулын тэнгэрт хүндэтгэл үзүүлж буй энэ ёслол бол цаад утгаараа байгаль хэмээх шударга шүүгчид хүндэтгэл үзүүлж буй хэрэг юм аа.

 

Иймийн учир урин залсан уулын тэнгэр, лусын эзэддээ тахилын дээдийг өргөн барья, тансаг үнэртэнг асаан өргөе, алдрын магтаал, ариун номын дууг сонсгон баясгая, буянт сүргийн манлай халуун хошуутаа зүслэн өргөе. Булт олноороо сүслэн мөргөе.

 

Тахил өргөлийг таалан болгоож, төр улс, түмэн олны хүсэл айлтгалыг болгоон соёрхоно уу.

 

Хөх монгол хөвчин дэлхийд хөгжин дэвжихүйн зохилдох нөхцлийг бүрдүүлж, харшлах шалтгааныг хааж, хамаг олныг амаржуулж, эрхт төрийг бататгаж, тэнгэр заяат Монгол түмнийхээ насан хутгийг нэмж, аман хишгийг аривтгаж, золбоо хийморийг бадрааж, зүрх зоригийг чангалж, тив дэлхийд алдаршуулан дуурсгах тэнхээлэг их авьяас ухаан, эрч хүч, эрдэм чадлыг ивээн соёрхож хайрлана уу.

 

Уул, усны молхи жаахан үр сад биднийгээ ханхийх ханиадгүй, тонхийх томуугүй байлгаж, ган гачиг, зуд турхан, гамшиг зовлон бүхнээс ангид байлгахыг эгээрч буйг минь таалалдаа авна уу.

Эрхэм хүндэт иргэдээ,

 

 Сутай хайрханы тахилгын сангийн сударт “Онгон дагшин газрыг ухаж, уул хайрханыг урвуулсан хийгээд ой модыг огтолж, ус мөрнийг булингартуулсан тэргүүтэн ойшоож эс мэдсэний эрхээр тэнгэр, лус савдагтаа омтгой хорлол, осол харшлал алин үйлдсэн бүхнээ илчлэн наманчилму” хэмээжээ. Эртний энэ өчил, наманчлалыг энэ өдөр давтан айлтгая аа. Ингэснээр “Сутай ханы сан”-гийн судар болоод өдгөө үйлдэж буй төрийн тахилгын ёслолын утга санаа нэгэн мөн чанарт нэгдэн нийлж байна.

 

Бидний өвөг дээдэс уул ус, ургамал цэцэгс хийгээд ертөнц дэлхийн юмс бүхнийг амь шүншигтэй хэмээн хүндэтгэн үзэж, аргадан сүслэж, ая зан, жам ёсонд нь амьдрал ахуй, аж байдлаа зохицуулж, зохицож ирсэн нь амьдралын гүн ухаан, чин ариун сүсгийн илэрхийлэл мөн.

 

Ардын уламжлалт энэхүү ёс заншил эдүгээ төрийн зарлигт ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон нь учиртай. Нэг талаас, энэ нь ардынхаа ухаанаас төр нь суралцаж, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэргийг иргэний ёс заншлаар төдийгүй төрийн бодлогоор баталгаажуулан, дэмжин тэтгэж хэрэгжүүлж буйн илрэл юм. Нөгөө талаасаа, уламжлалт ёс заншил, зан үйл, итгэл сүсгийг сэргээж, өвлөн залгамжлуулах нь даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол Монголоороо орших, үндэсний үзэл ухамсар, бахархал омогшлыг бадраан хөгжүүлэх учир холбогдолтой болой.

 

Өргөн  уудам нутагтаа өнө эртнээс аж төрж ирсэн нүүдэлч удмын Монгол түмний ахуй амьдрал, аж төрөх ёс бол байгаль орчинд хамгийн ээлтэй амьдралын хэв маяг билээ. Монгол түмэн маань олон зууны турш байгальтайгаа зохицож, уул ус, газар нутгаа хамгийн ихээр хайрлан хамгаалж ирсэн уламжлалтай, бахархал гавьяатай хүмүүс.

 

Чухамдаа бол манай ухаант өвөг дээдэс маань байгаль орчноо хамгаалах, түүнтэй зүй зохистой харилцах соёлоороо эх дэлхийн манлайлагчид байж ирсэн юм. Өнөөдөр энэ үүрэг Та бидэнд оногдож байна.

 

Өдгөө дэлхий дахинаа төдийгүй Монгол дахь уул уурхайн хөгжлийг дагаад байгальд ээлтэй манай уламжлалт амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгаа.

 

Иймд байгаль орчны талаарх бодлого Монгол төрийн бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болоод байна. Бодлого, хууль, журам боловсруулж мөрдөх нэг хэрэг. Хамгийн гол нь энд төрийн тэргүүнээс эхлээд жирийн иргэн хэн боловч бодит хувь нэмрээ оруулж, байгаль дэлхийдээ буянт үйлийг санаачлан хийх нь чухал юм. Нутаг усандаа эзэн байх гэдэг уул усныхаа нэр алдрыг дуурсгах буянт сайн үйлийг бүтээх явдал мөн.

 

Бодолгүй, болгоомжгүй хийгээд байгальд хэт шуналын үүднээс хандвал эцэг тэнгэр, этүгэн эх биднийг өршөөхгүй. Эрдэнэт хүмүүний сэтгэл ухаанаар хандаж чадвал ээл ивээлээ хайрлана, эс тэгвэл ширвэж шийтгэнэ. Хүн байгалийн хүйн холбоо, шүтэн барилдлагын оньс аньс нь энэ билээ. Үүнийг одоо л ухаарч сэхээрч, засч залруулах, буруу бусчир үйлдлийг таслан зогсоох учиртай.

 

Алив зан үйлийн чиг нь цагаан байваас үйлдэл нь зөв байдаг, аливаа үгийн утга нь зөв байваас үйл нь цагаан гардгийг бүү мартаарай. Басхүү сануулахад, аливаа соёлт хүмүүний үйлдэл, хөдлөлийн илэрхийлэл нь олны дунд байхдаа ч, орь ганцаар суухдаа ч нэг л байвал зүгээр. Зүйрлэвээс, хүмүүн бид хайрхан ууландаа байхдаа ч, хажуу хормойд нь оршихдоо ч түүнд зөв хандах хэрэгтэй. Байгаль орчноо хамгаалах талаар хийх ажил бидэнд их байна.

 

Төрийн тэргүүн миний хувьд мод тарих үндэсний өдөртэй болгох зарлиг гаргаж, байгаль орчинд ээлтэй, хүн ардад өгөөжтэй уул уурхайг хөгжүүлэх бодлогыг баримтлах санаачлага гарган, Засгийн газарт чиглэл өгч ажиллаж байгаа.

 

Байгаль орчинтойгоо зүй зохистой харьцах соёл, хүрээлэн буй орчны талаарх уламжлалт болон орчин үеийн мэдлэг боловсролыг хүүхэд залуус, хүн ардад хүргэх иргэний боловсролын иж бүрэн тогтолцоог бий болгохыг санаачлан хэрэгжүүлж байна.

 

Энэ дашрамд хэлэхэд тахилгын ёслолтой холбогдуулан хүүхэд залуучуудад үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутаг усны тахилгат хайрхан, уул овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан дэлгэрүүлэх ажлыг орон нутагтаа өргөнөөр зохион байгуулах нь зүйтэй. Уулын тэнгэр тайх ёслол нь ирээдүй хойчоо байгаль дэлхийгээ хайрлах, хүрээлэн байгаа орчиндоо нандин хайраар хандах монгол өвгөдийн маань дэг сургуулийн нэгэн өдрийн мэт боловч мянган зууны хичээл юм шүү.  Залуучууд минь хичээгээрэй.

 

Энд хуран цугласан ахан дүүс ээ,

 

Уламжлал ёсоороо Та бид өнөөдөр уул усны эзэд, хайрханы тэнгэрт адислаж, ариусган бэлтгэсэн идээ тахил, бясалгаж бүтээсэн ном тарни, ариун цагаан сүү, айраг тараг, амтат идээ, зоог шүүс, цайны дээжээ сүслэн өргөе. Сайн хүсэл, сайн үйлсээ шившин даатгая. Жудаг ёсоо дагаж тахилга, тайлгаа журамтай сайхан үйлдэн ёслоцгооё.

 

Монголчууд бид уул, усны эзэн лус савдгийг аргадан тахиж нөхөрлөвөөс нас дэлгэр, идээ ундаа элбэг дэлбэг, ажил үйлс арвин, амжилттай сайн байдаг гэж үздэг. Өвөг дээдэс маань хүмүүн төрөлхтөнийг хүрээлэн буй далд ертөнцийн нөлөөллийг мэддэг байжээ.

 

Тэнгэр газар тэтгэж, нар хур тэгшрээд Алтай нутагт сайхан зун болж байна. Хэдхэн хоногийн өмнө Үндэсний их баяр наадам сайхан болж өнгөрлөө. Түүнчлэн Монгол эх оронд маань бөмбөрцгийн нийт хүн амын 62 хувь нь амьдардаг Ази, Европ хоёр тивийн дээд хэмжээний чуулга уулзалт амжилттай боллоо. Олон улсад сайн харилцаатай, сайн нэртэй байх нь Монголын эрх ашигт нийцнээ. Хоёр хөрштэй Монгол 200 улстай нөхөр байх учиртай. Жижигхэн Монгол томоохон бодолтой байж гэмээнэ энэхүү ээдрээт ертөнцөд оршино тогтноно.

 

Тэнгэр биднийг ивээж байнаа. Байгаль дэлхийтэйгээ хамт ард олны сэтгэл тэнүүн, хүсэл өөдрөг, бүтээл арвин байна.

 

Алтайчууд Та бүхэн өнгөрсөн жилүүдэд нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээр аймгийнхаа дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэлээд хэмжээгээр өсгөж улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулжээ.

 

Монгол хүн бүр ханагар сүрлэг Алтайн уулс адил орчлонгийн олон хүмүүний дунд омог бардам, итгэл төгс, эрхэмсэг амарлангуй, хийморлог явахын ерөөлийг талбия.

 

Сутай хайрхан минь аху төр, ард олноо үеийн үед ивээх болтугай.

Монгол Улс хөгжиж, Монгол хүний цог хийморь өөдлөн бадраг.

Хурай,  Хурай,  Хурай” хэмээв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
Улаанбаатарт 3 градус дулаан байна
75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ц.Ганзориг: Хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч өөртөө шинэ эрх мэдэл нэмэх, УИХ-ын гишүүнийг “эгүүлэн татах” зохицуулалт тусгагдаагүй
    10 цаг 44 мин
  • 2026 онд Counter-Strike 2-ын календарьт багтсан олон тэмцээнүүдээс IEM Rio 2026 онцгой байр суурь эзэлж байна
    12 цаг 55 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    18 цаг 58 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    19 цаг 7 мин
  • Багш нар “Компьютерийн сүлжээг зохион бүтээх ба нэвтрүүлэх” DDCN сургалтад хамрагдлаа
    19 цаг 16 мин
  • Улаанбаатарт 3 градус дулаан байна
    19 цаг 27 мин
  • Сагсан бөмбөгийн талбай бүрт зайлшгүй байх ёстой, уур амьсгалыг “асаадаг” 5 хит дууг онцолж байна
    Уржигдар 19 цаг 37 мин
  • Италийн Серие А-гийн 32-р тойргийн онцлох тоглолт болох Комо – Интер Милан 4-р сарын 12-нд “Стадио Жузеппе Синигалья” цэнгэлдэхэд болно
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Монголын оюун ухааны академиас ГССҮТ-д мэдэгдэл хүргүүлж осолд өртсөн хүүхдүүдийг Улаанбаатар хот руу тээвэрлэж нарийн шинжилгээ өгүүлэхээр болжээ
    Уржигдар 09 цаг 44 мин
  • Зурхай: Үс бүү засуул. Өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой
    Уржигдар 09 цаг 31 мин
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
    Уржигдар 09 цаг 22 мин
  • Энэ амралтын өдрүүдэд хайртай, дотны хүмүүстэйгээ үзэх ГОЁ үзвэрүүд
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Хашир арслангийн багийн эсрэг залуу "баттай тав давдаг" Б.Орхонбаяр арслангийн баг
    Уржигдар 09 цаг 00 мин
  • АЛТАН ЦОМ хагас шигшээ: Залуу арслангийн баг Дархан аваргын багаас даагаа нэхэж чадах уу?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Дайны сүүдэрт тохиож буй "Улаан өндөг"-ний баяр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • 75 дахь удаагийн “Miss Universe” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх гоо бүсгүйг шалгаруулна
    2026-04-10
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-04-10
  • “Есөншанд” ХХК “Хүнсний хувьсгал”-ын дүнд дүүргийнхээ зах зээлийн 50 хувийг хангадаг болно
    2026-04-10
  • Гавьяат жүжигчин, бүжигчин М.Бямбаа “Сэтгэлийн уяа” кинонд гол дүр бүтээжээ
    2026-04-10
  • Чингүнжавын гудамжийг тохижууллаа
    2026-04-10
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
  • Орос, Украин улсууд эвлэрнэ
  • Азийн орнуудад 514 нислэг цуцлагдаж, 5000 орчим нислэг саатжээ
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
24 баримт
  • Дэлхий даяар 100 хүн тутмын нэгт тохиолддог "Паркинсоны өвчин"-өөр домогт боксчин Мухаммед Али ч мөн өвчилж байжээ
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК