Хэнтий аймагт галзуу өвчин гарчээ. Тодруулбал тус аймгийн Батноров сумын Дундбүрд багийн “Ухаа- овоот” гэдэг газар малчин Ч-н үхэр 07.11-ний өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилснийг дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогджээ.
Үүний дагуу тус сумын Засаг даргын 2016.07.18-ны өдрийн а/82 дугаар захирамжаар хязгаарлалтын дэглэм тус тус тогтоожээ. Голомтын бүсэд 5 өрхийн, 343 үхэр, 83 тугал, 3 нохойд галзуугийн вакцин хийсэн байна.
Сэтгэгдэл (2)