Дөрвөн настай хүү айлын нохойд хазуулж, гэмтсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 24-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Тахилтын зусланд гэр рүүгээ орохоор явж байсан дөрвөн настай хүү хөршийнхөө нохойд хазуулж гэмтсэн байна.
Нохой хүүг баруун хөмсгөн тус газраас нь хазаж гэмтээсэн байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Мөн Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд 14 настай хүү айлын нохойд уруулжээ. Хүүг гэртээ харих замд нь ийнхүү нохой дайрч, улмаар баруун хөлийн өсгийг нь хазаж, гэмтээсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл (1)