Аlibaba.com сайтын үүсгэн байгуулагч Жэк Ма манай улсад ирээд байгаа билээ. Тэрбээр долдугаар сарын 28-ны өдөр хүртэл Монгол улсад амарч, ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
Тэрбээр маргааш буюу долдугаар сарын 27-ны өдрийн 13:00 цагаас “Скай резорт” амралтын баазад хязгаарлагдмал тооны хүмүүст зориулж лекц уншихаар болсон байна.
Энэхүү лекц англи хэл дээр явагдах бөгөөд зөвхөн урилгатай хүмүүс оролцох аж. Харин урилгагүй хүмүүс Жэк Магийн лекцийг Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банкны фэйсбүүк хуудсаар шууд үзэх боломжтой хэмээн зохион байгуулагчид мэдээллээ.