Японы мэргэжлийн сүмогийн их аварга Хакухо М.Даваажаргал тэргүүтэй бөхчүүд манай улсад болох сүмо бөхийн ДАШТ-ийг үзэж сонирхохоор өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд энэхүү тэмцээний талаар хэвлэлийн багa хурал хийх юм байна.
Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд Монголд анх удаа сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "Буянт-Ухаа" спортын ордонд болох юм. Тус тэмцээнд дэлхийн олон орны сүмочид өрсөлдөхөөр болжээ. Энэхүү тэмцээний зурагт хуудсыг их аварга Хакүхо М.Даваажаргалын зурагтайгаар хэвлэсэн байна.