Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Жек Магийн илтгэл бүрэн эхээрээ

2016-7-27
0
ЖИРГЭХ

Алибаба группын үүсгэн байгуулагч Жэк Ма амжилттай бизнесийн талаар 300 Монгол залууст зориулж илтгэл тавьлаа. Илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

Та бүхэнтэй солилцох гэсэн зарим санаа бий. Бизнес хэрхэн эрхлэх вэ талаар ихэвчлэн ярина.

 

Би 15-20 минутын турш ярина. Дараа нь асуултанд чинь хариулъя.

 

Тэнэг асуулт гэж байхгүй шүү. Асуух гэж бодсон бүх зүйлээ надаас асууж болно. Би яриад эхэлвэл зогсохоо мэддэггүй муу зуршилтай. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Анх гурван жилийн өмнө ирж байсан. Гуравхан жилийн дотор Монгол улс хурдацтай хөгжсөн байна.

 

Монгол улс бол өргөн уудам нутагтай, баялаг түүхтэй, хоёр хамгийн том зах зээлийн яг дунд оршдог гэдгээрээ онцлогтой. Би хөх толботой төрсөн. Та бүхэн ч бас хөх толботой төрсөн. Хөх толботой төрдөг хүмүүс дэлхийд нийт 1,3 тэрбум байдаг.

 

Манай аав надад “чи дэндүү их юм мэдэх юмаа. Гэхдээ мэдлэг чинь маш гүехэн” гэж хэлдэг байсан. Аливаа зүйлийг ул суурьтай судалдаг байх хэрэгтэй. Нэг л зүйл дээр гүнзгийрүүлэн судалж, сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байсан. Маш олон залуус суралцах чадвар өндөртэй байдаг. Тэд ямар ч хичээлийг сонгон суралцаж болно.

 

Сониуч байна гэдэг танд юм сурах боломж байна гэсэн үг. Намайг хүмүүс их юм мэдэх юм, ямар олон зүйл мэддэг юм бэ гэж гайхширдаг. Би тийм мундаг хүн биш. Би олон удаа шалгалтандаа унаж муу дүн авч байсан. Харин олон удаа бүдэрч байсан өнгөрсөн амьдралаасаа хүн бүтэлгүйтдэг юм байна. Энэ бол амьдралын нэг хэсэг юм байна гэдэгтээ эвлэрсэн. Бусад хүн чамдзаавал туслах албагүй. Чи өөрөө өөртөө л тусална. Өөртөө туслахын тулд сурах, дэвжих хэрэгтэй.Суралцах тусам илүү зүйлийг сурах чадвартай болдог. Олон зүйлийг сурч болно. Би бага ч гэлтгүй зүйлийг энд тэндээс сураад, мэдлэгийнхээ санг баяжуулдаг. Би маш олон зүйлийг сонирхдог. Миний давуу тал бол сониуч зан. Энэ зан надад өдий түвшинд хүрэхэд тусалсан. Тиймээс сониуч зантай бай. Бүх зүйлийг сонирхож бай.

 

Би тийм агуу хүн биш. Миний хамгийн том давуу тал бол би чадварлаг багийг бүрдүүлж чадсан. Намайг төрөх үед технологийн хөгжил тийм сайн байгаагүй.

 

Бизнесээ эхлүүлэхдээ мөнгө босгох гэж цаг хугацаа алдаад хэрэггүй. Хэрэглэгчдээ ойлгоход хугацаа гарга. Миний нэгдүгээрт тавьдаг хүмүүс бол хэрэглэгчид. Хоёр дахь нь манай компанийн ажилчид. Хамгийн сүүлд хөрөнгө оруулагчид ордог. Энэ бол миний бизнест баримталдаг философи. Би өндөр технологийн компанитай болъё гэж бодсон. Хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглана гэж бодсон. Гэвч технологийг мэдэхийг хүсдэггүй, айдаг хүн олон. Би олон инженерээс бүтсэн багийг бүрдүүлсэн. Богино хугацаанд амжилт гаргаж байгаадаа сэтгэл дүүрэн байсан. Ийм учир үүгээрээ дамжуулж хүний амьдралыг өөрчлөх боломжтой юм байна гэж бодсон. Дэлхийн хүн амын 70-80 хувь нь өндөр технологид дургүй. Харин технологийг ашиглаад үр дүнд хүрэх юм байна гэдгийг мэддэг хүмүүс цөөхөн. Тийм хүмүүс бол миний ирээдүйн үйлчлүүлэгчид юм гэж ойлгодог.

 

30 жилийн өмнө би том компаниудыг мөн амжилттай яваа хүмүүсийг үзэн яддаг байсан. Билл Гейтс миний бүх ажлыг булаагаад авчихлаа гэж боддог байсан. Тэд миний дайсан мэт санагддаг байлаа. Тэр үед би хандлагаа эхлээд өөрчлөх ёстой юм байна гэдгийг ойлгосон.

 

Боломжууд хаа сайгүй байдаг. Хүмүүс гомдоллох тусам, түүний дотроос нь боломжийг олж харах хэрэгтэй. Мөн хүмүүс юун талаар гомдоллоод байна, тэрийг нь боломж болгож өгье гэж бодох хэрэгтэй.Монголын залуус сэтгэл дундуур байдаг мөн амархан бууж өгдөг. Тэгэх бүрдээ өөрийн чинь өмнө шинэ дэлхий, шинэ ертөнц нээлттэй байгааг бодох хэрэгтэй. Хуучин бид хэвлэмэл сонин уншдаг байсан. Манай аав сонин тэгж бичсэн байна лээ, радиогоор тэгж ярьдаг гэж ярьдаг байсан. Тэдэндээ итгэдэг. Гэтэл бид өнөөдөр маш олон эх сурвалжаас мэдээлэл авч байна. Өнөөгийн үе интернэтэд байгаа бүх зүйлд итгэдэг. Тэгэхээр дэлхий бүхэлдээ өөрчлөгдөж байгаа учир би ямар азгүй юм бэ гэж бодохын оронд би яаж өөрчлөгдөх вэ гэж бодох хэрэгтэй.

 

Залуус өөрийгөө би азгүй, би бүтэлгүй гэж боддог мөртлөө намайг энэ дэлхийн хамгийн азтай хүн гэж боддог байх. Билл гейтстэй уулзаж байснаараа ч гэдэг юмуу. 

 

Гэтэл тийм биш. Бид амьдралдаа эерэгээр хандах хэрэгтэй. Амжилтанд хүрсэн хүмүүс байгаагаа үнэлж чаддаг, эерэг хандлагатай байдаг. Байнга гомдоллож байдаг хүмүүс амжилтанд хүрэх нь юу л бол.

 

Энэ дэлхийд оюун санааны коэффицент, сэтгэл хөдлөлийн коэффицент гэж чухал зүйлс байдаг. Хайрын коэффицент гэж бас бий. Хүмүүсийг хүндэлж, хайрлаж сурах хэрэгтэй. Хүмүүс рүү инээмсэглэ. Тэгвэл тэд хариу инээмсэглэнэ. Хүмүүсийг хайрлавал тэд таныг хайрлана. Өрсөлдөгчөө ч бас хайрлавал тэд ч таныг хайрлана. Энэ гурван коэффицентийг байнга бодож, салшгүй юм гэдгийг ойлгох хэрэгтэй.

 

Би тийм амжилттай биш, би онц сурдаг биш. Гэхдээ надад эрүүл чийрэг бие байна, залуу нас байна гэж бод. Өөрийгөө голоод л байвал хэн ч биш болно. Надад гэр бүл, хайртай хүмүүс байна. Би бууж өгөхгүй, зүтгэнэ гэсэн чин эрмэлзэлтэй амьдрах ёстой. Би заавал улстөрч, баян эсвэл өндөр амжилттай хүн болох ч албагүй. Гэхдээ гэр бүл, өөрийгөө болгох хэмжээний мөнгө олж байгаа бол байгаадаа талархаж байх хэрэгтэй.

 

Ухаантай хүн юу хүсч байгаагаа мэддэг. Илүү ухаантай нь юунаас татгалзаж чадах вэ гэдгээ мэддэг. Чамд юу байна, юунаасаа татгалзаж чадах вэ гэдгээ салгаж ойлгодог болох хэрэгтэй.Хүмүүс намайг их мөнгөтэй, баян гэж боддог. Гэхдээ би энэ мөнгө нь хүмүүс надад итгэсэн учир надад ирсэн гэдгийг бодож, энэ мөнгийг би бусдынх гэж боддог.

 

Залуус санаагаа бодонгуутаа бизнесээ эхлүүлэх цаг болоогүй байжээ гэж боддог. Заавал том компанид орох гэж, сайн даргатай болох гэж хичээх хэрэггүй. Мэдээж сайн боссоос их зүйл сурч, үлгэр дуурайл болно.

 

Яаж өсөн дэвжих вэ гэж байнга бодох хэрэгтэй. Дөнгөж гуч гарсан идэр насандаа байгаа та бүхний өмнө ирээдүй бүхэлдээ банйа.



Та бүхэн юуг их сайн хийж чадаж байна. Түүндээ л илүү их хүчин чадлаа төвлөрүүл. Би залуу учир миний урд олон жил байна гэж бодож байгаа байх. Гэхдээ одооноос би юуг илүү сайн хийж чадаж байнаа гэдгээ бодох хэрэгтэй. Харин 50, 60 хүрсэн үедээ залууст яаж тусалж чадах вэ гэдэг талаар бодож эхлэх ёстой. Харин 70 хүрэх юм бол наранд биеэ ээгээд жаргаж болно.

 

Тийм учир та бүхэн хэзээ ч битгий гомдоллож бай. Дэлхий өөрчлөгдөж байна. Илүү сайн, илүү эерэг тал руугаа хөгжиж байна гэдгийг бид ойлгох ёстой. Би та бүхэнд өөдрөг сэтгэлгээтэй байцгаа гэдгийг хэлмээр байна.Гэхдээ мэдээж хүн бүр ингэж амьдардаггүй. Өнөөгийн энэ ертөнц маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр цаг хугацааны эцэс биш.

 

Ирээдүйдээ ямар байх вэ гэдэг дээр хүн бүхэнд тодорхой томьёог хэлж өгч чадахгүй. Гэхдээ технологийн хөгжил урагшилж байна, энэ дэмжлэгтэйгээр амжилтууд олон гарч байна. Мэдээж тоног төхөөрөмж, ухаалаг машинууд олноор бүтээгдэж байна. Хэдэн жилийн өмнө бид интернэт гэж юу байдгийг мэддэггүй байлаа. Гэтэл одоо бол цахилгаан эрчим хүчтэй адил байдаг л зүйл болчихлоо.

 

Ертөнц ийм хурдан хөгжиж байгааг ойлгож, түүнээс боломжийг эрэлхийлж амьдрах ёстой. Технологийн дэвшил 30 жил болж байж гардаг. Эхний 10 жилд судалгаа явдаг, дараагийн 20 жилд боловсруулж, дараа нь ашиглаж эхэлдэг.

 

Сайн тал нь хүмүүсийг ахиж, дэвшихийг шаардаж байна. Интернэтийн технологийн ашиглалтын үе буюу гурав дахь дээр нь явж байна. Өнөөгийн дэлхий дээр технологийн дэвшлийг хэрхэн ашиглаж амьдрах вэ гэдгийг хүн бүр бодож байна. Сөрөг тал нь байгаль дэлхийд маш их ачаалал ирж байна.Интернэт хөгжөөд дөнгөж 20, 30 жил л болж байна. Энэ технологи улам хөгжиж, дэвшилтэт хэлбэртээ орж байна. Улам ашиглахад дөхөм болж байна. Технологийн дэвшил сайн, муу талтай.

 

Глобальчлал хүчирхэг эдийн засагтай орнуудыг л дэмжиж ирлээ. Харин интернэт бол гараагаа эхэлж байгаа бүхнийг дэмжиж өгдөг нээлт юм. Ийм сайхан үед бид амьдарч байна. Та бүхэн ийм сайхан, энэ их баялагтай оронд эзэн болж төрсөн. Тиймээс тархиа сайн ажиллуулах хэрэгтэй. Энэ боломжуудыг өөрсдөдөө хэрхэн эерэгээр наалдуулах вэ гэдгээ бодох хэрэгтэй.



Бие бялдраа бус оюун ухаанаа дасгалжуулж, цэнэглэж чадвал амжилтанд хүрч чадна гэдгийг хэлмээр байна.

 

Анхаарал хандуулсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
Улаанбаатарт 23 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (59.153.85.67)
    Mungutei murtluu iiiiim tsarai muutai bgaad ch yah yum bilee gaha gunigtai l bn
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Mgl (1.182.32.232)
    Muu hujaa
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • zzz (89.217.200.133)
    Zaluust saihan zovlogoo maygiin um bolj,,,,netyydeer sain taraa...
    2016 оны 07 сарын 27 | Хариулах
  • Zochin (89.204.138.171)
    Video bichlegiig ni buren eheer ni oruulj uguurei.
    2016 оны 07 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    7 цаг 31 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    7 цаг 35 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    10 цаг 19 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    13 цаг 26 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    15 цаг 44 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    16 цаг 14 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    16 цаг 15 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    16 цаг 27 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    16 цаг 55 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    17 цаг 3 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    17 цаг 4 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    17 цаг 6 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    17 цаг 15 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    17 цаг 21 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    17 цаг 33 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    18 цаг 17 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    18 цаг 39 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    18 цаг 40 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК