Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баян-Өлгийд нийт 552.5 сая төгрөгийн тусламж үзүүлээд байна

2016-7-28
0
ЖИРГЭХ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар өнөөдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 10-нд болсон үерийн хохирлыг арилгах, сэргээн босгох ажиллагаа болон сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Хэвлэлийн хурлын үеэр “Баян-Өлгий аймгийн Өлгий суманд бол байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд  Засгийн газар, аймгийн Онцгой комисс, аж ахуйн нэгж, иргэд болон олон улсын байгууллагаас 552.5 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна.

 

Үерийн улмаас Өлгий сумын 1, 6, 9, 11, 13 багийн 160 гаруй айлын 700 орчим хүн нэрвэгдэж, 105 байшин нурсан. Мөн 70 байшин нурах магадлалтай байгаа юм. Тус өдөр Засгийн газрын нөөц сангаас 324.6 сая төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийн бараа, материал олгох шийдвэр гаргаж, энэ сарын 18-нд тээвэрлэн хүргүүлсэн. Тусламжид 175 сая төгрөгийн эсгий гэр, 93.3 сая төгрөгийн хоол хүнс, 3.4 сая төгрөгийн ариутгалын бодис багтсан. Өнөөдрийн байдлаар гамшгийн голомтыг ариутгах ажил дууссан. Бид гамшигт өртсөн хүмүүсийг хэвийн амьдралд нь хурдан оруулах тал дээр ажиллаж эхлээд байна. Энд гарсан нийт зардлыг өчигдөр болсон Засгийн газрын анхдугаар хуралдаанаар эцэслэн шийдвэрлэж, Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Түүнчлэн Ерөнхий сайд болон Шадар сайдаас бидэнд “Хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх тал дээр ажиллах хэрэгтэй” гэсэн үүрэг өгсөн. Тиймээс ОБЕГ нь цаашид уриалга гаргаж, ажиллаж эхэлсэн” хэмээн ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал онцлов.

 

Тэрбээр, “Үерийн улмаас Өлгий сумын 6 болон 9 багт 150-160 см гүн ус тогтсоныг 1500 метр суваг, 216 метр куб далан босгож цэвэрлэсэн. Орон гэргүй болсон 104 өрхөд зориулан Өлгий сумын ЗДТГ-аас 0.7 га газар шинээр олгож, эрчим хүчинд холбох ажлыг эхлүүлээд байна. Мөн 60 хүүхдийн гэр цэцэрлэг ажлуулж эхэлсэн. 29 өрхийн 107 хүнийг Дорнод Казахстаны салбар сургуулийн дотуур байр, 5 дугаар ахлах сургуулийн биеийн тамирын зааланд байрлуулсан.

 

Аймгийн Эрүүл мэндийн газар, МХГ, Зооноз өвчин судлалын төвтэй хамтран үер буусан хэсгийн хөрсний бохирдлыг цэвэрлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Түүнчлэн иргэдэд сэтгэл санааны дэмжлэг үзүүлэн, эрүүл мэндийн үзлэгт хамруулж, хараахан газар олгож амжаагүй байгаа иргэдийг хоол хүнс, орон байраар хангах ажлыг зохион байгуулж байна” хэмээв.
 

 

Гамшигт нэрвэгдсэн өрхүүдэд олон улсын болон дотоодын аж ахуйн нэгж, иргэд тусламжийн гараа сунгаж буйг тэрбээр бас онцолсон юм. Тухайлбал, “Сод Монгол” групп 31.5 сая, “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагаас 12.3 сая, МУЗН-аас 7.5 сая, “S Outlets” дэлгүүр 15.4 сая, “Exclusive LLC” компани 2.5 сая төгрөгийн гэр, хувцас, хүнсний материалын тусламж үзүүлжээ.

 

Мөн УИХ-ын гишүүн А.Баделхан, Мурат нар 18.4 сая, Монголын мусылман шашны төв 2 сая, Казахстан улсад шилжин суурьшсан иргэд 12.5 сая, “Алтаншан” компани 1.2 сая төгрөгийн эд материал хандивласан байна.

 

Эдгээр тусламжийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан санхүүжилт дээр нэмж тооцвол 552.5 сая болж байгаа юм.

 

Энэ сарын 15-17-нд Улаанбаатар хотноо болсон АСЕМ-ын уулзалтын үеэр БНКазУ-аас үерт автсан өрхүүдэд зориулан 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдсэн бөгөөд одоогоор санхүүжилт орж ирээгүй байгаа юм. Санхүүжилт ирсэн тохиолдолд ОБЕГ-аас иргэдэд хүмүүнлэгийн тусламж тараах, хөрөнгийг зүй зохистой зарцуулж байгаа эсэхэд хяналт тавин ажиллах юм.

 

Түүнчлэн энэ зун бороо хур ихтэй байгаа тул хэд хэдэн аймагт үер буугаад юм. Тухайлбал, Завхан аймагт энэ сарын 25-26-нд үер бууж, 27 айл, Хөгжим бүжгийн коллеж, Тагнуулын хэлтэс, Халамжийн хэлтсийн байр усанд автсан. Аймгийн онцгой байдлын газар шуурхай арга хэмжээ авч, айлуудыг нүүлгэн шилжүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийсэн. Мөн энэ сарын 27-нд Эрдэнэт хотод үер буусан бөгөөд хохирол учраагүй байна. Тиймээс ард түмний үер усны аюулаас сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
Улаанбаатарт 23 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • KAZAH (202.179.2.118)
    Bayrlalaa MONGOL AHAN DUUS MIN ...BURHAN TA NARIIG IVEEG
    2016 оны 07 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    7 цаг 1 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    7 цаг 5 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    9 цаг 50 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    12 цаг 56 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    15 цаг 14 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    15 цаг 44 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    15 цаг 45 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    15 цаг 57 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    16 цаг 25 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    16 цаг 33 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    16 цаг 34 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    16 цаг 36 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    16 цаг 45 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    16 цаг 51 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    17 цаг 3 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    17 цаг 47 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    18 цаг 9 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    18 цаг 10 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК