Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Сандэй плаза” худалдааны төвийн удирдпагад холбогдох хэргийг өнгөрсөн лхагва гарагт болхоор товлогдсон байсан ч хойшилжээ.
Тодруулбал тус худалдааны төвд өнгөрсөн оны аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнө гал гарч, түрээслэгч 112 иргэний эд зүйлс шатаж, 1.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан юм. Энэ хэрэгт мСандэй плаза”- гийн захирал, инженер албан туШаалтай Б.Энхбаяр, Э.Ганбилэг, Д.Ганбат нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан бөгөөд тус дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнийг албан үүрэгтээ хайнга хандаж, Галын аюулгүй байддын тухай хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 189.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Уг хэрэгт улсын яллагчаар оролцох прокурор нь ээлжийн амралтаа авсан тул шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт шүүх бүрэлдэхүүнд гаргасан байна. Шүүгч Т.Шинэбаяр уг хүсэлтийг хүлээн авч, прокурорыг ажилдаа орох хүртэл хурлыг хойшлуулжээ.