Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АТГ-ын дарга Х.Энхжаргал Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзжээ

2016-7-30
0
ЖИРГЭХ

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од, гишүүн Д.Цэрэнжав, М.Оюунчимэг, Б.Нямдорж нарын төлөөлөлтэй өчигдөр уулзжээ. Энэ нь Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын албан ажлаа хүлээж авснаас хойших анхны уулзалт юм.

Олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од авлигатай тэмцэх амаргүй албанд томилогдсонд нь баяр хүргэж, амжилт хүсээд алд цагаан хадаг барьж мэндчилэв. Тэд авлигатай тэмцэх ажилд олон нийтийн хяналтыг бий болгох боломж, арга замын асуудлаар харилцан ярилцаж, санал бодлоо солилцов.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал “Авлигатай амжилттай тэмцэж байгаа улс орнуудын туршлагыг харахад олон нийтийн оролцоо, хяналтын хүчээр үр дүнтэй ажиллаж, амжилтад хүрсэн байдаг. Тиймээс авлигатай тэмцэх ажил бол зөвхөн Авлигатай тэмцэх газрын ажил биш бөгөөд энэ нь бүх нийтийн оролцоо, хяналт, үйлс байх ёстой. Өөрөөр хэлбэл, авлигатай тэмцэх ажлыг олон нийтийн хяналтад өгье. Харин энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэдэг талаар та бүхний саналыг сонсъё, бүгдээрээ харилцан ярилцъя” гэж хэллээ.

Олон нийтийн зөвлөлийн гишүүд авлигатай тэмцэх ажилд олон нийтийн хяналтыг бий болгох чиглэлээр саналаа илэрхийлэв. Тухайлбал, Олон нийтийн зөвлөлийн дарга, “Транспэрэнси интернэшнл Монгол” байгууллагын гүйцэтгэх захирал Л.Төр-Од “Авлигатай тэмцэх чиглэлээр үндэсний хөтөлбөр, алсыг харсан бодлого хэрэгтэй. Энэ хөтөлбөр, бодлогын баримт бичгээ боловсруулах чиглэлээр хамтарч ажиллах саналтай байна” гэж хэлэв.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн, “Ил тод байдал сан” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал Д.Цэрэнжав “Соён гэгээрүүлэх ажлын үндсийг өөрчлөх шаардлагатай. Авлигын хүндийн төв өөр тийшээ шилжээд байгааг харгалзах ёстой. Төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох замаар урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах нь зөв. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэр бүхэн гармагцаа ил тод болдог байх, ингэснээрээ шууд олон нийтийн хяналтад очдог байх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь авлигатай шууд холбоогүй ч олон нийтийн механизм үйлчилж байгаа тул маш том хяналт болж чадна. Мониторингийн тогтолцоо бий болгох, өөрөөр хэлбэл төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр бүрийг гармагц нь шууд ил тод болгодог тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна” гэв.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн, Худалдаа аж үйлдвэрийн танхимын дарга М.Оюунчимэг “Танхимын зүгээс Авлигатай тэмцэх газартай хамтран бизнес эрхлэгчдэд зөв мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг. Авлигатай тэмцэх зөвлөл байгуулж ажиллуулсан, хүнд суртлын индексийг тооцож гаргадаг болсон, НҮБ-ын “Даян дэлхийн гэрээ”-нд нэгдсэн зэрэг арга хэмжээг хэрэгжүүлснээр зарим эерэг үр дүн харагдаж байгаа. Цаашид ч бид төр-хувийн хэвшлийн хэлцэл, түншлэл хэлбэрээр Авлигатай тэмцэх газартай хамтарч ажиллана. Бидний зорилго нэг. Бизнесийн орчныг эрүүл болгох, ил тод байлгах, засаглалыг сайжруулахын төлөө ажиллана” гэж хэллээ.

Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх зорилго бүхий орон тооны бус 15 гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 4 жилийн хугацаатай томилогддог юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
Улаанбаатарт 23 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Монгол эмэгтэй (103.10.22.6)
    Н Энхбаярт ямар нэг муу амь нас тайн холбоотой юм болох юм бол шууд элбэгдорж АТГ энхжаргал маны хэсэг ноход шууд шоронд орох естой ард тумэн гэрч болноо бидны нудэн дээр болж Байгаа учир шууд гэрчилнээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2016 оны 07 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.10.22.6)
    Энхжаргал АТГ дарга тийм учир нэг хуний араас хооцолдох биш торд Байгаа хамгаалтанд Байгаа хулгаач лувирчид аа шалгаач ! Тэгвэл жинхэн шударга шуулт болно юм болгон н Энхбаяр гэж хэзээч болохгуй хангалтай гутгэж хэлмэгдуулж эруул мэндээрэн хохироосон амь нас тайн эруудэн шууд байгаарай адил хучээр ямар нэг аргаар хунийг шоронд хийж алах санаатай гэж монголчууд Яриж байдаг нь унэн ! Болж уз !!!!!!!!!

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    6 цаг 20 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    6 цаг 24 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    9 цаг 9 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    12 цаг 15 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    14 цаг 33 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    15 цаг 3 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    15 цаг 4 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    15 цаг 16 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    15 цаг 44 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    15 цаг 52 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    15 цаг 53 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    15 цаг 55 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    16 цаг 4 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    16 цаг 10 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    16 цаг 22 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    17 цаг 6 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    17 цаг 28 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    17 цаг 29 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК