“Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн 7 хоног” эхэллээ. Энэ өдрүүдийг жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногийг дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэхүү өдрийн хүрээнд хийгдэх ажил олон нийтэд нээлттэй болох бөгөөд албан ёсны арга хэмжээнүүд болно. Үүнд:
- Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх өдөрлөгийг 8 дугаар сарын 2-ны 16.00-20.00цагийн хооронд
- Шийдвэр гаргагч нарт жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг 8 дугаар сарын 3-ны өдөр зохион байгуулна.