Энэ сарын 2-6-нийг хүртэлх хугацаанд ихэнх нутагт бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан мэдээллээ.
Тодруулбал, наймдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгаар , 3-4-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 2-3-нд баруун болон төвийн зарим нутгаар, 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.
Харин хугацааны эхээр Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Орхон, Сэлэнгийн сав, Говь, тал, хээрийн бүс нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 30-35 градус дулаан байна. 2-нд баруун аймгуудын баруун хэсгээр, 3-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын хойд хэсгээр, 4-5-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.