Эрчим хүчний яамны өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн 2016 оны наймдугаар сарын 1-ний өдөр боллоо. Уг зөвлөгөөнд Эрчим хүчний сайд П.Ганхүү оролцож, ЭХЯ-ны газар, хэлтсийн дарга нар, харьяа үйлдвэр, компанийн захиралуудтай танилцаж, хариуцаж байгаа ажлынх нь талаар товч мэдээлэл сонсч, товч үүрэг даалгавар өглөө. Юуны өмнө өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад онцгой анхаарч, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт болон улсын төсвийн тодотгол, ирэх жилийн төсөвт оруулах саналаа яаралтай гаргаж өгөхийг үүрэг болгов.
ЭХ СУРВАЛЖ: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ
Сэтгэгдэл (2)