Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих" 7 хоног тохиож байна.
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих 7 хоногийн хүрээнд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зөв хооллолтын зөвлөгөө өгөх өдөрлөгийг 8 дугаар сарын 2-ны 16.00-17.00 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ. Харин шийдвэр гаргагч нарт жирэмсэн болон хөхүүл бага насны хүүхэдтэй эхчүүдийг дэмжих талаар нөлөөллийн арга хэмжээг 8 дугаар сарын 3-ны өдөр 9,00 Blue sky Topaz зааланд зохион байгуулах аж.
Монгол улсад 2010 онд нийт нялхсын 66 орчим хувь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь буюу 50 хүрэхгүй хувьтай болж буурсан нь хүүхдүүдийн дунд өвчлөл тэр дундаа халдварт өвчнөөр өвдөх нь ихсэж, өвчин хүндрэх, амь насаа алдаж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна.