Эмч нэрээр хулгай хийдэг байсан этгээдийг цагдаа нар илрүүлэн, барьжээ.
Тодруулбал улаанбаатар хотын оршин суудаг, 1990 онд төрсөн О гэгч тавдугаар сарын 12-наас долоодугаар сарын 13-ны хооронд эмнэлгүүдэд эмчийн цагаан нөмрөг өмсөн нэвтэрч, улмаар үйлчлүүлэгчдийн эд зүйлсийг хулгайлдаг байжээ.
Тэрбээр “Би дадлагын оюутан байна” хэмээн өөрийгөө танилцуулж, иргэдийн гар утас, түрийвч, цүнх, зөөврийн компьютер, мөнгө болон бусад эд зүйлийг хулгайлсан байна. Мөрдөн байцаалтын явцад тэрбээр 20 удаагийн үйлдлээр хулгай хийснээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл (2)