Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

П.Бүрэнтөгс: Давчихсан гэдгээ мэдсээр байж дахиж барилдана гэдэг сэтгэлзүйд ер нь асар хүнд тусдаг

2016-8-03
0
ЖИРГЭХ

Улсын арслан Пүрэвийн Бүрэнтөгсийг “Онцлох зочин”-оороо урьж ярилцлаа.

-Монгол ёс байна даа, та сайхан наадав уу?

 

-Сайхаан. Улсын баяраас хойш хөдөөгүүр явж сая л орж ирээд байна.Гурван аймгийн наадамд зодоглоод ирлээ.

 

-Танд хүнд сэдэв байж магадгүй. Гэхдээ ярилцлагаа энэ жилийн наадмын бөхийн барилдааны тухай, Р.Пүрэвдагва начинтай хийсэн барилдааны тань эргэн тойронд өрнүүлье.

 

-Миний хувьд тааруухан дурсамжтай наадам. Гэхдээ ярилцахад бол нээлттэй сэдэв дээ.

 

-Ерөөсөө л хүчит бөхийн барилдааны даваа болгон дараа жилийн наадам хүртэл ярих сэдэв байдаг. Ялангуяа энэ жилийн наймын давааны барилдааны тухай яриа одооч сонирхолтой хэвээрээ байна.Та бол фэйсбүүк хуудсаараа “Сүүлийн хоёр жил хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбоотой хамт барилдлаа” гэсэн тайлбар хийгээд л өөр юм хэлээгүй байгаа?

 

-Улсын наадамд бид бүтэн жилийн хугацаанд бэлддэг. Бүх зүйлээ зориулдаг. Гэтэл Хөлийн цэц, шүүгчид, бөхийн холбооны буруу үйлдэл, буруу шийдвэрээс болж бүтэн жилийн хөдөлмөр маань талаар болсон. Харамсахгүй байхын аргагүй, бухимдахгүй байхын аргагүй таагүй дурсамж.

 

-Яагаад сүүлийн хоёр жил гэж онцолсон юм бэ. Өнгөрсөн жилийн наадмаар үзүүрлэхдээ та бас л бөхийн холбооны буруу шийдвэртэй тулгарсан юм уу?

 

-Үзүүр түрүүнд хүссэн хүн болгон хүрдэггүй. Маш эгзэгтэй, маш их анхаарлаа төвлөрүүлж байж л түрүүлэх боломжтой. Гэтэл өнгөрсөн жил үзүүр түрүүний барилдаан болоход миний засуул хүний засуул шиг л ажилласан. Хүний засуул ч гэсэн өөрийн засаж байгаа бөхөө давахад тусалж мэх заахаас биш, өрсөлдөгч бөхийг нь шатаах, анхаарлыг нь сарниулах гэх зэргээр аашилж болохгүй л дээ.Би тэр хүний мөрөн дээрээс гарч байгаа, тэр хүн намайг давуулахын төлөө, үнэн шударга шүүхийн төлөө л тэр зүлэг ногоон дэвжээн дээр зогсож байгаа.Үүрэг нь ердөө л тэр байдаг юм.

 

-Тэгэхэд таны засуул хэн байсан билээ?

 

-Цогзол гуайн мөрөн дээрээс би гарсан. Гэтэл үзүүр түрүүний барилдаанд Цогзол засуул миний эсрэг ажиллаж эхэлсэн. Телевизийн камерийн бичлэгэн дээр ч тод байдаг юм. Миний чихэнд юм хэлээд л байдаг нь харагддаг. Барилдах гэхээр л чихэнд тэгж болохгүй, ингэж болохгүй, чи тэгээд байна гээд байсан. Золгохоор хойноос түлхээд л... Огт барилдуулахгүй байсан. Зорилго нь ерөөсөө л намайг шатаах. Сэтгэлзүйн дайралт хийх. Би ч сүүлдээ хяналтаа алдсан. Хяналтаа алдаад уурлаж байгаа маань ч бичлэг дээр бас харагддаг. Тэрнээс цааш өөрийгөө хянаж ч чадаагүй, барилдаандаа төвлөрье гэсэн ч чадаагүй. Гэтэл дээгүүр даваанд эн тэнцүү өрсөлдөгчид л хоорондоо тулдаг. Жаахан л анхаарал сарнивал, жаахан л болгоомжгүй хөдөлгөөн хийвэл өрсөлдөгчдөө давуу байдал бий болгодог. Сумын наадмын гурвын даваанд барилдаж байгаа юм шиг барилдахгүй шүү дээ. Бүгдээрээ л бүтэн жил бэлтгэлээ базаачихсан, цолоо ахиулж, тугаа тойрох гэсэн хүмүүс байгаа. Жаахан л анхаарал сарнихад бүх юм эргэж байдаг, тийм нөхцөлд барилдаан явагддаг. Өнгөрсөн жилийн наадмаар бол өрсөлдөгчтэйгөө төвлөрч барилдах боломжийг үзүүр түрүүний барилдаанд засуулаасаа болоод алдсан.Өөрийнхөө засуултай л “барилдсан”. Энэ жил ч гэсэн засуулууд, хөлийн цэцийнхэн зүгээр барилдуулаагүй. Гэхдээ миний засуул биш шүү. Миний шуудгийг стандарт бус байна гээд шуудгаа соль гэж хүртэл шаардсан.

 

-Хэдийн давааны барилдаанд тэгж байгаа юм бэ?

 

-Өмнөх долоон даваанд зүгээр л байсан. Р.Пүрэвдагватай барилдахад тэгсэн. Би өрсөлдөгч бөхийнхөө таашаалд нийцсэн зодог шуудагтай байх юм гэнэ.

 

-Шинээр хийлгэсэн зодог шуудаг юм уу?

 

-Үгүй, өмсдөг л зодог шуудаг маань. Заалны барилдаанд би энэ өмсгөлөө байнга л өмсдөг. Ийм шуудгийг маань барилдаан эхлэхэд соль гэж хэлсэн. Надад өөр зодог шуудаг байхгүй гэхээр хохь чинь гэж байгаа юм. Надад өөр шуудаг байгаагүй, тэгээд ч надад таарах нь ховор шүү дээ. Ингээд барилдаан дунд энэ мэтээр маргаан үүсгээд л байсан. Өнгөрсөн жил өөрийгөө шатаачихсан хүн энэ жил биеэ их барьсан л даа. Өөрийгөө шатаачихгүй юмсан, хяналтаа алдчихгүй юмсан гээд их хичээсэн.

 

-Тэр зодог шуудгийг Та хаанаас авсан юм. Үнэхээр стандарт бус байсан юм болов уу?

 

-Үгүй дээ. Зодог шуудаг хийдэг, мэргэжлийн зөвшөөрөгдсөн хүний урласан өмсгөл. “Саран зодог” гээд байдаг, Монгол бөхийн өргөөнд Б.Ганбаатар арслангийн эхнэр оёно. Мэдээж бүгд хууль дүрмэнд заасан стандартын дагуу л хийдэг.Би ч зодог шуудгаа тэднээр л хийлгэсэн.

 

-Шуудаг чинь стандарт бус байна гэдэг шаардлага бол хайнцлаа гэдгээс өмнөх үйл явдал байх нь тийм үү?

 

-Наймын давааны барилдаан дөнгөж эхэлж байхад л Хөлийн цэцээр ажиллаж байсан Х.Түвшинсанаа начин тэгж эхэлсэн. Зодог шуудагандаа ч биш, намайг шатаачих гээд л үзээд байгаа юм л даа. Өнгөрсөн жилийн наадмаар тэрэнд нь ороод өөрийгөө шатаачихсан хүн энэ жил бол их тэвчсэн дээ.

 

-Бөхийн дэвжээн дээр ийм юм болдог гэдгийг тэр бүр хүн мэддэггүй л дээ. Хөлийн цэц нь, засуулууд нь барилдаж байгаа бөхчүүдэд нөлөөлдөг гэдгийг анх удаа л сонсож байна.

 

-Барилдах явцад их юм болно оо. Энэ жил наймын даваанд Р.Пүрэвдагва начин барилдаж байхдаа мөргөөд байсан. Манай засуул үүнийг нь Хөлийн цэцэд хэлж байгаа юм. Тэгэхээр Х.Түвшинсанаа начин “Монгол бөх мөргөлдөж барилддаг юм” гэж байгаа байхгүй юү. Хэн дуртайдаа зориулж дүрэм зохиодог ийм Бөхийн холбоо, гарын даа, хөлийн цэцтэй баймааргүй байна.

 

-Таны засуул утсаа өрсөлдөгч бөхөд тань үзүүлээд байгаа дүрс телевизийн камерт буусан байсан. Унаад өгчих, мөнгө өгье гэсэн мэссэж ирснийг нь харуулж байсан гээд л шуугисан, Та сонссон уу?

 

-Сонссоон (инээв). Тийм юм гэж юу байдаг юм бэ. Цаг харуулж байгаа л юм. Барилдаан эхлээд тэдэн минут боллоо.Шахааны барьц авахад тэдэн минут дутуу байна ч гэдэг юм уу. Цаг л харуулж, сануулж байгаа юм. Барилдах тактик гэж байна шүү дээ. Би бас өөрийн давуу талаа бодож барилдана.Золгоон дээрээс бэлдсэн юм ч байгаа. Тэрийгээ хийх хугацаа нь яаж байна гээд тэр бүгдийгээ боловсруулахад засуул цаг хэлж өгдөг.

 

-Хайнцлаа, дахиж барилдуул гэсэн шийдвэр Хөлийн цэц гаргасан. Харин Та барилдахгүй бараг хоёр цаг шахам болсон. Тэр хугацаанд юу болсон бэ?

 

-Бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж гуай, Д.Данзан гуай хоёр дээр очсон. “Дэлгэц дээр байгаа бичлэг харчих. Унасан бол хамаа алга, би элэг бүсээ тайлаад өгчихье” гэсэн. Яагаад ингэж шийдвэрлэж байгаа юм гээд очиж уулзсан.

 

-Тэгээд Бөхийн холбооны тэргүүнүүд Танд юу гэж байх юм. Бичлэгийг хамт үзэв үү?

 

-Бараг нүдээ таглах шахуу л юм болсон. Бид бичлэг үзэхгүй гэж байна лээ. Бөхийн холбооноос томилсон арван хүн байгаа, тэд л шийднэ. Бичлэг үзэх шаардлага байхгүй гэсэн.

 

-Тэр арван хүний хэд нь хайнцсан, дахиж барилдуулна гэсэн шийдвэр гаргасан юм бэ?

 

-Зургаа нь тэгж гараа өргөсөн гэнэ билээ. Тэр арван хүн арвуулаа Р.Пүрэвдагва бид хоёрын барилдааныг харж байсан юм уу. Би жаахан муухайгаар хэлж байж магадгүй, уучлаарай. Гэхдээ техник, технологи хөгжсөн ийм үед настай арван хүн суулгачихаад тэдний хараа гүйцэж байгаа эсэхийг нь ч хамаарахгүйгээр бүтэн жилийн хөдөлмөрийг минь үзэмжээрээ шийдчихэж болдог юм уу. Сүмо бөхөөс сайныг нь суралцъя л даа. Дэвжээнийхээ дөрвөн талд камер зоочихоод өсгийнийх нь үзүүр шүргэхэд л мэдэрч, шүүж чадаж байна. Гэтэл манай Үндэсний бөхийн холбооныхон өв уламжлал нь ийм юм гээд хэдэн настай хүн суулгачихаад шийдвэр гаргуулаад явж байна.Өв уламжлалаа дээдлэлгүй яахав. Гэхдээ уламжлал маань ийм юм гээд дайсан атомын бөмбөгтэй ирж байхад өөдөөс нь нум сумаар харваад сууж байх юм уу бид. Уламжлалаа хадгалах зүйл дээр нь хадгалаад орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхмаар байна. Гэтэл өв уламжлал яриад л үндэсний  бөхөөр барилддаг хэдэн бөхчүүдээ, үндэсний бөхөө үздэг ард түмнээ талцуулж хуваагаад баймааргүй байна.

 

-Нэгэнт Хөлийн цэцийн шийдвэр гарсан юм чинь шууд барилдаж болоогүй юм уу.  Тэр шийдвэрээ өөрчлөхгүй нь анхнаасаа л тодорхой байсан шүү дээ.

 

-Тэр хугацаанд маргалдаад л байсан. Уг нь Р.Пүрэвдагва ч гэсэн унаснаа мэдэж байгаа.Тийм байхад л давах гэж улайраад, хөлийн цэцүүд нь дагаж өөгшүүлээд л. Надад бол ийм шударга бус үйлдэл нь үнэхээр таалагдаагүй.Харамсалтай ш дээ.

 

-Та өөрийгөө давсан гэдэгтээ итгэлтэй байсан уу?

 

-Итгэлтэй байлгүй яахав. Угаасаа Р.Пүрэвдагва тохойлдчихоод би мултарч эргэж байгаа байхгүй юү. Би арагшаа явж байгаа ш дээ.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шүүхийн шинэчилсэн цахим хуудсыг албан ёсоор нээлээ
Авлигатай тэмцэх газраас “Соёл”, “Өлзийт”, “Хандгайт” зэрэг хүүхдийн зуслангийн хувьчлалыг шалгаж байна
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (106)

  • zz (103.10.22.13)
    mongol hun bilegdleer gedeg . zaluu buh baij . zuleg nogoon devjeen deeree uilj hevteed baisan ..! manaih rio2016 olympod tamirchid maani uilsaar baigaad l irlee dee ...! amjilt muutai oroltsloo doo .
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • ард түмэн минь (202.21.113.110)
    энэээс өөр мэдээлээл байхгүй юм уу
    2016 оны 08 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.41.244)
    Bulnee aslangiin davkar chuudagdaad mordohod kun tesehkui ee...
    2016 оны 08 сарын 26 | Хариулах
  • hen (109.8.187.23)
    odoo arilgaach. olon honoloo. boloo bish uu
    2016 оны 08 сарын 26 | Хариулах
  • hy (182.160.35.123)
    buh hvn humhiiguu zuudgvi yum
    2016 оны 08 сарын 24 | Хариулах
  • hy (182.160.35.123)
    uilaal archaagvi
    2016 оны 08 сарын 24 | Хариулах
  • hy (182.160.35.123)
    arhangai ta bish ta nar diilehgvi gulug mine
    2016 оны 08 сарын 24 | Хариулах
  • hy (182.160.35.123)
    arhangaig ta diilehgvi gulug mine
    2016 оны 08 сарын 24 | Хариулах
  • hy (182.160.35.123)
    zail gulug mine chi barahgvi
    2016 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.14.36.18)
    Хайна л байна лээ дээ. Энэ олон хүмүүсийн сэтгэгдэлийг хар. Ганц нь ч чамайг давсан гэж хэлэхгүй байна. Гоншигонохоо болиоч. Эр хүн шиг бай. Бие том, бяр чадалтай байж болно. Эр хүн шиг ноён нуруутай бай. Айлын эрх бацаан шиг л байх юм. Сэтгэлийн бяр дутаж байна. Чи даваагүй за юу. Хайнцсан. Тэгээд дахиж барилдаад бяр чинь дутаж унасан. Өөр юу ч байхгүй.
    2016 оны 08 сарын 24 | Хариулах
  • Энэ бичсэн балай юмыг чинь алга болтол танай сайт (182.160.39.92)
    Энэ Балайгийнхаа тухай бичсэнээ алга болготол танай сайтруу орохгүй дээ!!!
    2016 оны 08 сарын 23 | Хариулах
  • She, (43.228.129.99)
    Buren tugs mni buren tugs l bai ldaa, haintssan l bsan sh dee, odoo bolohoor buh l humuusiig buruutgaad bj gene, er n ene Uvs zan hugiin shuu.
    2016 оны 08 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.9.40.231)
    uleesen ulbeger guzee. uilanhai usan guzee. gonginson ulbagar guzee
    2016 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.41.128)
    Чи даваагүй ээ. Харин жаахан чиний талд шийдвэр гаргавал ХАЙНА л байлаа шүү дээ. Дахиж барилдаад цэвэр унасан биздээ. Эрх хүүхэд шиг ЦУРХИРАН уйлаад байхдаа яахав дээ.
    2016 оны 08 сарын 16 | Хариулах
  • од (139.5.219.85)
    альч улсад телевизийн бичлэг харж шүүдэг унасан бөх арслан авна гэдэг монгол бөхийн жудаггүй асуудал монголчуудыг хооронд нь муудалцуулваас хятадад эзлэгдэхийн эхлэл өндөр гэгээн яг ийм зүйл хийж манжид орсон бус уу
    2016 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.94.106)
    ХУЦДАГ ДҮРВЭД ВЭ ЭНЭ ОДОО ГҮЗЭЭГЭЭ ЧИРСЭН МУУ НОВШ ЧИНЬ ЧИ ЗААВАЛ ТҮРҮҮЛЭХ ЁСТОЙ ЮУ ОДОО ДАНДАА САНЖАА ЗА ҮЗЭЖ МЭДЭЭРЭЙ ПҮРЭВДАГВА ЭРЭМБЭЭРЭЭ ЧИНИЙ ДЭЭР ШҮҮ ОДОО
    2016 оны 08 сарын 14 | Хариулах
    • Сэлэнгэ
      Эрхэмбаяр аваргад өгөх мөнгөө өгчихөөд хуцаарай.
      2016 оны 08 сарын 14
  • Зочин (122.201.22.53)
    shaadag hutsdag durvul gulug ve
    2016 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.41.185)
    Uvs xumuus tusdaa naadam xiij baimaar yum...
    2016 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.77)
    Yndesnii bohod haincah gej oilgolt baidag. Baisaar irsen. Yyniig medehgyi dorvod yy. Ilt tsever davsan bol yana gehev bitgii gonshignood bai
    2016 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.212.118.127)
    Бүрэнтөгсийн барилдаан Ногоон зүлэг гэдэг хүүхдийн дуунд таарсан үйл явдал болсон доо Наадмын ёстой бөх шиг Чи өөрөө барилдъя гэчихээд яаагаачгүй байхад гульчигдаг янзын жаал чинь чи байна шүү Хамаагүй чангаа унагавал харин би чинь уурлана шүүү Өөрөө барилдъя гэчихээд уначихаад уйлдаг янзын жаалаа байна шүү Буруу буруу буруу бүхэн бусдын буруу гэдэгд ээ бас. засуул буруутай гэнэээ Зодог шуудаг чинь стандартын бус байгаа харагддаг шүү биеэ засах дараа нь бусдыг засдаа
    2016 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.10.23.121)
    ХАРЦААР БАЙТАЛ ХАМТ УНСАН БИЧЛЭГ БАЙГААГ ЮУ ГЭХ ВЭ ҮҮНИЙГ МОНГОЛООР ХАЙНА ГЭЭД ДАХИДАГ ЮМ ДӨРВӨН ХӨЛТЭЙ БӨХ ГУРВАН ХӨЛТЭЙ ШУВУУ ГЭЖ БАЙДАГҮЙ ГЭЖ МОНГОЛ ҮГ БИ ЧИ МОНГОЛ ХҮН МӨНӨ ҮҮ ДАХИЖ БАРИЛДААД ДАВЧАХГҮЙ ДЭЭ УНСАН НЬ БӨС ХУДЛАА ЮУ ИЧМЭЭР ЮМ МОНГОЛ БӨХ ГОРТОГ ДОТОР БАРИЛДАГ БӨХ БИШ ШҮҮ
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.9.40.200)
    Pulevdavag , Bulnetugs aslan 2 odoo bolchooch, kui ee mun keruulch ymaa...
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.39.128)
    жудагтай бай
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • бүрэнээ (202.21.113.110)
    энэ зургаа авах болоогүй юм баах даа орсон харсан хүн бүрийн амны бай болох юм
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • ZOCHIN (202.9.40.247)
    MANJIIN HOROND YE YEREEE HORDSON MAHAN TOLGOINUUD HUDLAA HALH GEHEES UUR YU CH MEDEHGUIU ULS UNDESTNEE INGEJ DUUSGASAAR IRSEN TA NAR JINHENE MONGOL BISH MANJ HYTADIIN HOROND DUUSCH BAIGAA NOBCHUUD ZA YU
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
    • Зочин
      ХУЦДАГ ХАЛТАР ДҮРВЭД ВЭ ЧИ МУУ, ХҮН ЧАНАР МУУТАЙ ДҮРВЭДҮҮДИЙГ СЭХЭЭЖ БОЛОХГҮЙ ХОГИЙН НОВШНУУД.
      2016 оны 08 сарын 11
  • buu gonshigno um negeer duusahgui hoiton turuuleh (64.62.219.87)
    za bolio haintsah gej mongol buhud neg saixan yum bn. Durmee dagaj barildaj chadahgui bol uilj yana
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (202.179.25.3)
    odoo bolnoo bid bugd harsan ahij barild gesen durmin dagu barildaan bolod naadam duusan kk
    2016 оны 08 сарын 11 | Хариулах
  • Зочин (150.129.143.116)
    ТАВАГ ШИГ ТАЛБАЙ ДЭЭР ХОЁУЛХНАА БАРИЛДДАГ СУМО БӨХТЭЙ ТАЛ ШИГ ТАЛБАЙ ДЭЭР ТАВИН БӨХ ЗЭРЭГ БАРИЛДАЖ БАЙГАА ҮНДЭСНИЙ БӨХТЭЙ ЗҮЙРЛЭДЭГ ГЭНЭЭ.АЛЬ ТАЛААС НЬ ХЭНД НЬ ЗОРИУЛЖ ХЭДЭН КАМЕРЬ ТАВИУЛАХ ГЭЭД БАЙГАА ХАР ДҮРВЭД ВЭЭ ЧИ. Ц.ЭЛБЭГДОРЖ ОО ЧИНИЙ ТОМИЛСОН ШҮҮГЧ МИНИЙ ХЭРГИЙГ БУРУУ ШҮҮЧИХЛЭЭ ЧИ МИНИЙ ХЭРГИЙН МАТЕРАЛТАЙ ТАНИЛЦААДАХ ГЭСЭНТЭЙ БАС АДИЛ ЮМ ЯРИАД ГОНШИГНООД ЯВДАГ ХӨГИЙН ЧАЦГА ВЭЭ ЧИ. УГААСАА ДҮРВЭДҮҮД ХҮН МУУТАЙ ХОГИЙН ЗАРГАЧ УЛСУУД.
    2016 оны 08 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Чингис хаан” дурсгалын зоос худалдаанд гарлаа
    5 цаг 7 мин
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 11 мин
  • БНСУ-ын “Самёок” их сургуулийн удирдлагууд Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж ЕБС-ийн сурагчидтай уулзлаа
    7 цаг 56 мин
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
    11 цаг 2 мин
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
    13 цаг 20 мин
  • ИРЦ: УИХ-ын таван гишүүн гадаадад томилолттой байна
    13 цаг 50 мин
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
    13 цаг 51 мин
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
    14 цаг 3 мин
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
    14 цаг 31 мин
  • Банкны салбар гадаад зах зээлээс урт хугацаат эх үүсвэр татахыг дэмжих шийдвэр гаргав
    14 цаг 39 мин
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Леонардо да Винчигийн “Сүүлчийн оройн зоог” бүтээлийг сэргээн засварлажээ
    14 цаг 40 мин
  • Д.Даваажаргалын "Өчигдөр мэт" шүлгийн түүврээс онцлох 10 шүлэг
    14 цаг 42 мин
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
    14 цаг 51 мин
  • Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн өнөөдөр эхэлнэ
    14 цаг 57 мин
  • УИХ: Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    15 цаг 9 мин
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
    15 цаг 53 мин
  • Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хэвлэлийн хурал болно
    16 цаг 15 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    16 цаг 16 мин
  • “Ninjee’s Tailor”-ын үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар “Алдарт эхийн II одон” хүртлээ
    Уржигдар 19 цаг 05 мин
  • Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан болов
    Уржигдар 16 цаг 48 мин
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • Хотын даргад нэр нь яригдаж буй Б.Пүрэвдавга гэж хэн бэ?
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Ираны дайнд амь үрэгдсэн америк цэргүүд: АНУ-ын арми хохирлын бодит хэмжээг ил болгож эхэллээ
  • ThunderZ-Tengri тоглолтын фото агшин
  • ФОТО: Автомашингүй өдрийн амар амгалан
  • Бритто карттай бол БНСУ-н эмнэлгүүдэд 10-49% хөнгөлөлттэй
  • Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр жирэмсний амралтаа авчээ
  • Конгод Эболагаар нас барсан хөлбөмбөгчний ар гэрийнхэн цогцсыг нь өгөөгүйн улмаас эмчилгээний төвийг галдан шатаажээ
  • Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
  • PGL-ийн Гүйцэтгэх захирал Сильвиу Стройе: Монгол Улс PGL-ийн анхаарлын төвд байна
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улаанбаатар марафоны гэр бүлийн гүйлтэд 7000 гаруй хүн оролцлоо
  • “Нутагтаа эзэн 100:1000” төслийн хүрээнд 1000 багт ногоон тэжээл тариална
  • Гардан тулааны ДАШТ-ээс иж бүрэн медаль хүртлээ
  • “Улаанбаатар марафон-2026”-ын бүх усны хэрэгцээг АПУ компани хангаж байна
  • Улаанбаатар марафоны үеэр хаасан авто замыг 19:00 цагт нээнэ
  • Каори Мацүмото: Би өөртөө "Д.Сумъяад хэзээ ч ялагдаж болохгүй" гэж үргэлж хэлдэг байсан
  • У.Хүрэлсүх: Монгол адуучид бол адууны цогц өв соёлыг өвлөн тээгчид юм
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын экспортыг “Чөлөөлөлт”-ийн бодлогоор дэмжиж байна
  • Poetry: Зуныг угтах ЗУРГААН шүлэг
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод дутуугаа гүйцээж, аварга авахыг зорьж байгаа
  • Б.Даваадалай: ТӨК-үүд өндөр шилэн барилгад байрладаг байдлыг зогсоох ёстой
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Д.Трамп Оман улсыг Ирантай хамтран Ормузын хоолойн хөдөлгөөнд нөлөөлөх оролдлого хийвэл цэргийн арга хэмжээ авна гэж сүрдүүлэв
  • Италийн шүүх буудал, ресторанууд үйлчлүүлэгчдэд "цоргоны ус үнэгүй өгөх үүрэггүй" гэж үзлээ
24 баримт
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
  • БАРИМТ: Дэлхий даяар жил бүр таван тэрбум жинсэн өмд үйлдвэрлэгддэг
  • 24 БАРИМТ: Зэвсгийн үйлдвэрийн ажилчдын байгуулсан баг Премьер лигт 22 жилийн дараа дахин түрүүлэв
  • Төрсөн өдөр нь тохиож буй М.Содбаяр буюу Techno4k-ийн тухай сонирхолтой 20 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК