Дорнод аймгийн Баян-Уул сумын Эрээн багийн нутаг Эрээн даваа нэртэй газарт гарсан түймрийг цурманд оруулсан байсан ч буцаж асчээ.
Энэ сарын 1-нд 16.00 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт "Цурманд байсан түймэр дахин аслаа” гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Баян-Уул сумын Гал унтраах, аврах 53 дугаар ангийнхан тухайн өдрийн 22.00 цагт түймрийг буцаан цурманд оруулжээ.