Золгүй байдлаар усанд осолдож амиа алдах хэрэг гарсаар байна. Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Гурван ёл гэдэг газарт орших Онон голд Дорнод аймгийн “Айсвн” ХХК-ийн ажилчид зугаалгаар явж байгаад иргэн Б /48 настай, эрэгтэй/ усанд орж алга болсон гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч, нэг автомашин, ар гэр болон орон нутгийн 15 иргэн, мөн 1 автомашин, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй аж. Өчигдрийн байдлаар анх осолдсон газраас 30 км газар эрлийн ажиллагааг явуулж байна.