Монгол, БНХАУ, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах ажлын хүрээнд БНХАУ-ын Тяньжинь боомт, Монголын Улаанбаатар, ОХУ-ын Улаан Үд хотын чиглэлд олон улсын ачаа тээврийг наймдугаар сарын 13-наас 25-ны өдрүүдэд туршилтаар тээвэрлэж эхлэхээр болжээ.
Олон улсын автотээврийн уг чиглэлд Тяньжин хотоос ачсан ачаа Эрээнд хүрч Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгийн нутгаар дайран өнгөрч Улаан-Үд хүрэх юм байна. Олон улсын тээврийн конвенцид одоогоор Монгол, ОХУ, БНХАУ нэгдээд байгаа аж.
Уг ажлыг Зам, тээврийн яам болон Автотээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл ХХК-тай хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Сэтгэгдэл (1)