“Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” Нийслэлийн Засаг дарга долдугаар сарын 28-ны өдөр А/594 дугаар захирамж гаргасан.
Үүний дагуу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хэрэгжилт, бэлэн байдлыг хангуулах зорилгоор Авто тээврийн шалган нэвтрүүлэх Баянзүрх, Тэрэлж, 4-р зөрлөг, Яармаг, Био-нисэхийн товчоодын үйл ажиллагааг шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.