Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын бүтцийг баталсан. Нийслэлийн Засаг дарга С.Батболд хоёр орлогч даргатай ажиллахаар болсон.
Тэгвэл Хотын даргыг орлох хүмүүсийн нэрс тодорхой болж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв.
Тодруулбал ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, ЗГХЭГ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү нар С.Батболдын орлогчоор ажиллахаар нэр нь яригдаж эхэлжээ. ИТХ-ын төлөөлөгч Ш.Анхмаа, ЗГХЭГ-ын Ажлын албаны даргаар ажиллаж байсан ИТХ-ын төлөөлөгч П.Баярхүү нарыг туршлагатай, төрд ажиллаж байсан залуу боловсон хүчин гэж намын гишүүд нь дэмжиж байгаа юм байна.
Сэтгэгдэл (2)