Энэ сарын 3-ны өдөр нэгэн иргэн автомашины тэвшнээс унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Цагдаагийн байгууллагад “Булган аймгийн "Дашинчилэн" сумын 1-р баг Хаяа гэдэг газарт, Бүрэгхангай сумын 2-р багт суух иргэн Ц-гийн жолоодож явсан "Bongo Frontier" автомашины тэвшнээс эхнэр, 58 настай эмэгтэй Л нь унаж нас барсан” гэсэн дуудлага ирсэн байна. Дуулдлагын дагуу цагдаа нар хэргийн газар очиж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын хэмжээнд энэ сарын 3-ны өдрийн 05:00 цагаас наймдугаар сарын 4-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4351 удаа холбогджээ. Түүнээс гэмт хэргийн 75, зөрчлийн 1161, согтуугийн 368, зам тээврийн ослын 263, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 58 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа юм байна.