Швейцарь Улсад зохиогдсон залуучуудын ДАШТ-ий тойрог замын, бөөн гараат төрөлд ОУХМ Батсайханы Тэгшбаяр түрүүлэн, Монгол улсын анхны дугуйн спортын аварга болсон билээ.
Тэрбээр энэ амжилтаараа Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээж, түүхэн амжилтын эзэн болсон. Тэгвэл дэлхийн аварга дугуйчин маань өнөөдөр эх орондоо иржээ. Түүнийг МДХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Т.Төгөлдөр болон гэр бүлийнхэн, найз нөхөд нь угтан авчээ.