Тарваган тахлын голомттой газраас таргава агнаж махаар нь боодог хийж идээд тарваган тахал өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт Заамар сумын 1-р багт оршин суух 36 настай эмэгтэй С нь энэ сарын 3-ны өдөр 5 хүний хамт нэг тарвага боож идэж 08-р сарын 04-ний өдөр Тарваган тахлын гэдэсний шинж тэмдгээр тусгаарлагдан хэвтжээ.
Мөн түүнчлэн хамт идсэн нөгөө хүмүүсийг нь тусгаарлаад байгаа юм байна. Тиймээс хууль бусаар тарвага агнаж боож идэх байхыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна.