Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд хоёр настай хүү халуун цайнд түлэгдэж Гэмтлийн эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн боловч өчигдөр нас баржээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.
Сүүлийн үед бага насны хүүхэд түлэгдэж амиа алдах явдал багагүй гарах болсон байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг албаныхан анхааруулж байна.