Даншиг наадмын үеэр Нийслэлийн тээврийн газраас их багтаамжийн 15 автобусыг “МУБИС-Хүй долоон худаг” гэсэн чиглэлд үнэгүй явуулахаар болсон. Тэгвэл хүй долоон худаг руу явах автобус нь өнөөдөр 07:00-22:00 цаг хүртэл үйлчилгээнд явна. Энэ жилийн “Даншиг наадам-Хүрээ цам” наадмын талбайд 2 мянган хүний суудал засах гэнэ. Мөн наадмын өдрүүдэд иргэдэд эко 30 ширхэг автобус үйлчилнэ.