Дэлхийн долоон гайхамшгийн нэгд ордог Хятадын Цагаан хэрэм зарим хэсгээрээ ихээхэн элэгдэлд орсон тул сэргээн засварлах зайлшгүй шаардлага гарчээ.
Иймээс Цагаан хэрмийг хамгаалах, сэргээн засварлахаар олон нийтийг хамарсан кампанит ажил өрнөж эхлээд байгаа аж.
Мэргэжилтнүүдийн ярьснаар нөхөн сэргээх ажил хэрмийн хананд үүссэн зайг засварлахаас эхлэх юм байна. Цагаан хэрэм эвдрэлд орж байгаа нь цаг хугацаанаас гадна байгалийн гамшигт үзэгдэл, жуулчдад дурсгалын зүйл болгон зарах зорилгоор тоосгыг нь хулгайлж байгаа зэргээс болсон хэмээжээ.