Хэнтий аймгийнхан анх удаа шинэ арга зүй нэвтрүүлж, усан сан бүхий газрынхаа онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг хэсэгчилэн тогтоожээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт орших 39 гол горхи, 187 нуур тойром, 389 булгийн онцгой болон энгийн хамгаалалтын бүсийг холбогдох журамд заасны дагуу татмын хилээс 50-200 метрээр тогтоожээ.
Ингэснээр экологийн ач холбогдолтой чухал газруудыг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоож, хамгааллын ажил үр дүнд хүрэх боломж бүрдэнэ гэж үзжээ.