Хууль бусаар агнасан зургаан ширхэг тарвагыг нийслэл рүү оруулах гэж байсан хүмүүсийг саатуулжээ.
Яармаг дахь Авто замын шалган нэвтүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар энэ сарын 3-нд 03.00 цагийн үед "Тоёота прадо” маркийн машиныг шалгахад Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаас хууль бусаар агнасан тарвагануудыг оруулж ирэх гэж байсан хэргийг илрүүлсэн байна. Уг хэргийг үйлдсэн Баянзүрх дүүргийн харьяат Б, Сүхбаатар дүүргийн харьяат Б нарын машинаас бичиг баримт, зөвшөөрөлгүй галт зэвсэг болон сумнуудыг эд мөрийн баримт болгон хураан авчээ.
Сэтгэгдэл (2)