Өнгөрсөн долдугаар cap дэлхийн бөмбөрцгийн хойд тал хэсэгт ажиглалт явуулж эхэлсэн 1891 оноос хойших хамгийн дулаан cap болсон тухай ОХУ-ын Ус, цаг уурын төвөөс мэдээллээ.
Энэ үед өнгөрсөн оны долдугаар сард тогтоосон дээд амжилтаас 0.2 хэмээр дулаан байжээ. Тэрчлэн дэлхийн бөмбөрцгийн энэ хэсэгт өнгөрсөн оны дунд үеэс эхлээд 15 cap дараалан агаарын сарын дундаж температур дээд амжилт тогтоосон байна. Ус, цаг уурын шинжилгээний түүхэнд ийм тохиолдол бүртгэгдэж байгаагүй аж. Дэлхийн цаг агаар хэт халж байгааг урьд нь эл нино үзэгдэлтэй холбон тайлбарладаг байсан. Тэгвэл энэ үзэгдлийн үргэлжлэх хугацаа хэдийнэ дууссан ч агаар халсан хэвээр байна.
Өнгөрсөн сард Арктикийн агаар урьд өмнө байгаагүй их халж, Оросын хойд нутаг, Шинэ газар, Ямал, Баренцын болон Карскийн тэнгист 4-8 хэм, Аляск, Канад, Гренландад 2-5 хэм дулаан байв.
Дэлхийн бөмбөрцгийн өргөргийн дагуу ч хэт халалт ажиглагджээ. Тухайлбал, Оросын төв, Европын зүүн нутаг, Монгол, Хята- дын хойд нутаг, Байгал нуур орчимд агаар дунджаас 24 хэмээр давж халсан байна. Ойрхи болон Дундад Дорнодод ч хэт халж, дунджаас 2-3 хэмээр давсан гэнэ.
Эдгээр бүс нутгаас гадна агаарын дундаж температур зарим газар бага зэрэг буурчээ. Ийм үзэгдэл Якут, Энэтхэг, Канадын Нью- фаундленд муж, Атлант, Номхон болон Энэтхэгийн далайн халуун бүсийн өргөргийн сав газар ажиглагдсан байна.