Төв аймгийн иргэн тарвага идсэнээс болж тарваган тахал өвчний шинж илэрч, тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм. Энэ мэт тарваган тахал өвчин гарах эрсдэл өндөр байгаа учир урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагийн эргүүл ажиллаж байна. Хяналт шалгалт явуулах цэгийг Авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар хамтарсан хяналтын хөдөлгөөнт эргүүл гаргасан юм.
Өнгөрсөн хугацаанд 22 товчоогоор 10 гаруй тарваганы мах оруулж ирэхийг завдсаныг илрүүлжээ. Иймээс иргэдийг тарвага агнахгүй байх тарваганы мах худалдан авахгүй байхыг холбогдох албаныхан анхааруулж байна.