Өнгөрсөн амралтын өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Хүй долоон худагийн замд "Toyota Prius" маркийн автомашин "Toyota Land cruiser" маркийн автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас "Toyota Prius" маркийн автомашинд зорчиж явсан дөрвөн том хүн, гурван хүүхдийн амь нас хохирч, таван хүн гэмтсэн байна. Энэхүү хэргийг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэсэг шалгаж байна.
Мөн Хэнтий аймгийн Чингис хотоос зүүн урагш 56 км-т Баруун урт чиглэлийн төв замд "Hunday Accent" маркийн автомашин онхолдож 8 зорчигч 24 настай, эрэгтэй Э-ийн амь нас хохирч, дөрвөн хүн гэмтжээ. Иймээс хөдөө орон нутаг руу зорчиж байгаа жолооч нарыг хурдаа тохируулж явахыг албаны хүмүүс анхааруулж байна
Сэтгэгдэл (4)