Манай орны цаг уурын байдлаас шалтгаалан өвөл ханиад, томуу, зун гэдэсний төрөл бүрийн халдварт өвчин салдаггүй. Тэгвэл саяхнаас бага насны хүүхдүүдийн дунд цусан суулга өвчин эрс нэмэгдсэнийг ХӨСҮГ-ийнхөн хэллээ. Уг өвчний үед халуурч, хэвлийгээр хүчтэй базлан, ойр ойрхон үнэргүй, цусан судалтай ялгадас гардаг байна. Шигеллийн төрлийн нянгаар үүсгэгддэг уг цочмог халдварт өвчин нь бохир гар, ус, хоол хүнс, ахуйн замаар халдварладаг. Тиймээс дээрх шинж тэмдэг илэрвэл харьяа дүүргийнхээ халдвартын эмчид яаралтай хандахыг ХӨСҮГ-өөс зөвлөж байна. Мөн шингэн алдахаас сэргийлж, буцалсан ус, давс, чихрийн уусмал, будааны шүүс уугаарай.
Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт Хордлогын яаралтай тусламжийн төвд эмэнд хордсон гурван хүн хандсан бол Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр унаж бэртсэн, зам, тээврийн осол, механик хүчин зүйлд өртсөн 1470 үйлчлүүсний 30 хувь нь 0-15 хүүхэд байжээ.