“Дисковер Монголиа” уул уурхайн хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн олон улсын чуулга уулзалт ирэх сарын 8,9-нд болно. Энэ жил тус чуулга уулзалт “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриан дор явагдахаар болсон байна.
Улс төрийн үйл явцтай холбогдуулан дээрх уриаг сонгосон байна. Одоогоор чуулга уулзалтад тавигдах гол үндсэн илтгэлүүдийн сэдэв тодорхой болоод байгаа гэнэ.