Өнгөрсөн зургадугаар сарын 17-ны өдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Туул голын эрэг орчимд 10 гаруй удаа буун дуу гарсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Эл хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж буй бөгөөд хэргийн сэжигтэнийг эрэн сурвалжилж байгаа хэмээсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгтэнг баривчилж, цагдан хорьсон байгаа аж. уг хэргийг “Доён” Болд гэгч үйлдсэн байх магадлалтай бөгөөд тэрбээр өмнө нь “Центрпоинт”-ын хэрэг, Гүнтийн буудалцаан, баар, цэнгээний газар олон нийтийг сүрдүүлэн танхайрсан гэх мэт олон хэрэгт шалгагдаж явсан нэгэн юм.
Сэтгэгдэл (3)