Сүүлийн үед гол усанд живж осолдох хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2-р баг Шар хад гэх газраас 08-р сарын 07-ны 18.00 цагийн үед Г /эр.16н/, А /эр.15н/ нар гэрээсээ гараад олдохгүй байсныг тус сумын 2-р багт үйл ажиллагаа явуулдаг “Монгол жонли” ХХК-ийн уурхайн зүүн талын тогтмол усанд живж нас баржээ. Хоёр хүүгийн цогцсыг гаргаж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Мөн Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 1-р багийн Дэлгэрмөрөн голын тэрэгтийн хясаа гэдэг газар голын арал дээр Мөрөн сумын 13-р хороонд суух Б /эр.33н/ нь усанд живж нас барсан хэргийг шалгаж байна.