Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орц...тоотод айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага ирсэн байна.
16:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн уг дуудлагын дагуу Аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С 30 настай, эмэгтэйг аварчээ.
Тэрбээр согтуу тагтан дээрээс унах гэж байхад нь Онцгойгийнхон, Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.