“Этюд-2016” буюу Судалбар зургийн үзэсгэлэнг жил бүрийн наймдугаар сард зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн үзэсгэлэн маргааш нээлтээ хийж нийт 14 хоног олны хүртээл болох юм. Уран бүтээлч тэр дундаа зураачид байгаль-эхээс олон гайхалтай агшин, давтагдашгүй гоёмсог өнгүүдийг мэдэрч түүнийгээ бүтээлдээ тусгадаг.
Энэхүү үзэсгэлэн нь шууд байгаль дээр хийсэн судалбар зургуудаас бүрдэх бөгөөд тухайн үеийн байгалийн агшин, уран бүтээлчийн сэтгэл хөдлөл, чадварыг тодхон харуулдгаараа онцлог юм. Үзэсгэлэнд нас насны уран бүтээлчдийн 60 орчим судалбар зургууд тавигдах бөгөөд уг үзэсгэлэнгээс Монгол орны үзэсгэлэнт байгалийг уран бүтээлч бүр өөрийн өнцгөөс өөр өөр дүрслэлээр зурсныг харж болно.