Онцгой байдлын газарт өчигдөр 12:00 цагийн орчимд айлууд үерт автсан тухай мэдээлэл иржээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын төвд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас тус сумын 13 айл өрх усанд автаж, далан сэтэрч ус ихээр нэмэгдсэн байна.
Тэрээр дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 23 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн газрын 10 албан хаагч, 2 автомашин, байгууллага аж ахуй нэгж, орон нутгаас нийт 45 хүн, 4 автомашин, нийт 78 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж усанд автсан айл өрхүүдийг аюулгүй газарт нүүлгэн, сэтэрсэн далан шуудууг сэргээн засварласан байна.
Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр хур тунадас ихтэй байгаа билээ. Тиймээс үер усны аюулаас сэрэмжлүүлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.