Өнгөрсөн 07 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашчойнхорлон хийдээс олон тооны бурхан алдагдсан байна.
Тус хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид эрэн сурвалжилж сэжигтнийг баривчилсан байна.
Сэжигтэн этгээд нь 1994 онд төрсөн Булган аймгийн харъяат Б гэгч байжээ. Тэрээр 2016 оны 07 дугаар сарын 28-наас 29-ний шилжих шөнө Булган аймгийн нутаг дэвсгэрт байрлах Дорждамбаа Дашчойнхорлон хийдээс Доржшигдэний таван цутгамал 5 ширхэг бурхан, Гүрэм дормын судар 1 ширхэг, Арван хангалын судар 1 ширхэг зэргийг хулгайлсан байна. Сэжигтнийг эртний эдлэлийн худалдаачинд борлуулах гэж байхад нь баривчилжээ. Дээрх хэргийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасаг үргэлжлүүлэн шалгаж байна.
Сэтгэгдэл (1)